Өнгө

Өнгө гэдэг нь хүнд харагдаж буй мэдрэмж бөгөөд улаан, шар, хөх, хар зэргээр ангилна. Гэрлийн спектр, хүний нүдэн дэх гэрэл мэдрэгч эстэй харилцан үйлчлэлцсэнээр өнгө үүсдэг байна. Өнгө нь гэрлийн эх үүсвэр ба гэрэл тусаж буй объект, материалын физик шинж чанараас, өөрөөр хэлбэл тухайн материалын гэрэл шингээлт, ойлголт зэргээс хамаарна.

Өнгөгүйгээр хүн аливаа зүйлийг тодорхойлоход маш бэрхшээлтэй болно
Хадмал
Монгол үсгээр
буриад кирилл.үнгэ
монгол кирилл.өнгө
халимаг кирилл.өңг

Гэрлийг судладаг ухааныг хроматик гэж нэрлэх нь бий. Энэ шинжлэх ухаан нь хүний нүд ба тархи өнгийг мэдрэх, материалын өнгө, урлагийн өнгөний онол, үзэгдэх гэрлийн муж дахь цахилгаан соронзон цацаргалтын физик шинж зэргийг судална.

Өнгөний монгол уламжлалт нэр, бэлгэдэл
өнгөмонгол уламжлалт нэрөнгийн бэлгэдэл
улааншунхБаяр цэнгэл, баатарлаг зориг, сүр жавхаа илтгэсэн дулаан хурц өнгө.
улбар шархондБаяр цэнгэл, баатарлаг зориг, сүр жавхаа илтгэсэн дулаан хурц өнгө.
цэнхэртэнҮргэлж мөнх, үнэнч бат, тогтвортойн бэлгэдэл. Хэзээч хувиршгүй шударга зөөлөн, тайван өнгө.
хөхарамҮргэлж мөнх, үнэнч бат, тогтвортойн бэлгэдэл. Хэзээч хувиршгүй шударга зөөлөн, тайван өнгө.
нилэнгэсэгҮргэлж мөнх, үнэнч бат, тогтвортойн бэлгэдэл. Хэзээч хувиршгүй шударга зөөлөн, тайван өнгө.
ногоонногоонХөгжил цэцэглэлт, сайн сайхан, амар амгалан, урт нас, идэр залуугийн бэлгэдэл. Сэрүүн, тайван өнгө.
шаршарҮржин дэлгэрч, өсөн бойжих, эрдэнийн сан, баян чинээлэг, эрх дарх, үхэшгүй мөнх, хайр дурлалын бэлгэ тэмдэг болдог дулаан өнгө.

Гадаад холбоос засварлах