Чингис хаан олон улсын нисэх буудал

Чингис хаан олон улсын нисэх буудал (Англи: Chinggis Khaan International Airport) нь Улаанбаатар хотоос 52 км зайд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдаж, 2021 оны 7-р сарын 4-нд нээлтээ хийсэн нисэх буудал. Буудал байгуулалтын эхний түвшний санхүүжилт 540 сая ам.дол.-ыг Японоос 40 жилийн хөнгөлттэй зээлээр хийсэн.[1][2][3][4][5][6]

Чингис хаан олон улсын нисэх буудал
IATA: UBNICAO: ZMCB
ULN is located in Mongolia
ULN
ULN
Монгол Улс дахь нисэх буудлын байршил
Ерөнхий мэдээлэл
ТөрөлОлон нийтийн
ОператорNew Ulaanbaatar International Airport LLC
БайршилМонгол, Төв аймаг, Сэргэлэн сум
Өндөр д.т.дээш1,366 м / 4,481 фут
Координат47°38′48.91″N 106°49′11.71″E
Гүйлтийн зам
ЧиглэлУртХучилт
мфут
--/--3,60011,811Асфальт

Бүтээн байгуулалтын явцад Улаанбаатар дахь олон улсын шинэ нисэх буудал (Англи: New Ulaanbaatar International Airport буюу NUBIA[7][8]) буюу Хөшигийн хөндийн нисэх буудал гэж нэрлэгддэг байсан.

Зохион байгуулалт засварлах

Тус нисэх буудал нь 2 талаасаа зэрэг онгоцнууд хөөрч буудаг байх салхины болон геологийн тооцоололттойгоор байгуулагджээ. Буудлыг цаашдаа олон сая зорчигчдод үйлчлэх зориулалттайгаар тооцоолж эхний барилга байгууламжуудыг анхны зохион байгуулалтаар байгуулсан.

  • Зурвасын хэмжээ - 3 600 м
  • Автомашины зогсоол - 825
  • Терминалын талбай - 37 000 м/кв
  • Цамхгийн өндөр - 41 м

Дотоод байнгын нислэг засварлах

Улаанбаатараас Ховд, Алтай, Улаангом, Өлгий, Мөрөн, Даланзадгад зэрэг аймгийн төвүүд рүү байнгын нислэг болон Оюу Толгой нислэг үйлдэж байна.

Олон улсын байнгын нислэг засварлах

2024 оны байдлаар Улаанбаатар хотоос Бээжин, Сөүл/ Инчон, Бусан, Хонгконг, Станбул, Токио/Нарита, Праг, Эрхүү Улаан-Үд зэрэг хотууд руу нийслэг үйлдэж байна. Мөн Манжуур,

Үйлчилдэг агаарын тээврийн компаниуд засварлах

Өмнөд Солонгос засварлах

  • Эжиана Эйрлайнс
  • Кореан Эйр-Korean Air
  • Эйр Пусан
  • Жежү Эйр
  • Т'вэй Эйр

Орос засварлах

Бусад засварлах


Зураг засварлах

Эшлэл засварлах

  1. АВИА Порт
  2. Новости
  3. "Japan ODA Loan for Mongolia". JICA. Archived from the original on 19 Гуравдугаар сар 2013. Retrieved 2 May 2008.
  4. "Mongolia starts to build new int'l airport". China Daily. Retrieved 26 August 2012.
  5. gogo.mn (Memento 29. Арванхоёрдугаар сар 2012 цахим архивт) Хөшигийн нисэх буудлыг "Мицубиши Чиёодо" барина
  6. "Khushigt Valley Airport will be operational in 2016". UB Post. Retrieved 23 January 2013.
  7. "Project Web Site". MCAA. Archived from the original on 5 Аравдугаар сар 2013. Retrieved 24 January 2013.
  8. "facebook site". MCAA.

Гадаад холбоос засварлах