Молекулын бүтэц засварлах

Метаны молекул дахь химийн холбооны параметрүүд.

Алканы нүүрустөрөгчид дэх нүүрстөрөгчийн атом нь sp3 эрлийзжилттэй 4 ширхэг ковалент холбоо үүсгэдэг. Молекул дахь С-С холбоо нь ойролцоогоор 1.53 Å урттай байх ба орон зайд тетраэдр хэлбэртэй байна.

Нэршил ба гомолог эгнээ засварлах

Алканы нүүрсустөрөгчдийг нэрлэхдээ молекулд агуулагдаж буй нүүрстөрөгчийн тооны угтвар дээр -ан дагавар нэмж залгадаг. Эндээс алканы гомолог эгнээг харвал:

Алкан гомолог эгнээ
Нүүрстөрөгчийн тооУгтварАлканы молекул томьёоАлканы нэршил
C1Мет-CH4Метин
C2Эт-C2H6Этан
C3Проп-C3H8Пропан
C4Бут-C4H10Бутан
C5Пент-C5H12Пентан
C6Гекс-C6H14Гексан
C7Гепт-C7H16Гептан
C8Окт-C8H18Октан
C9Нон-C9H20Нонан
C10Дек-C10H22Декан