Dr. Ing. h.c. F. Porsche AG (Товчилсон үгийн утга нь: Doktor Ingenieur honoris causa Ferdinand Porsche Aktiengesellschaft буюу орчуулбал: Доктор, инженер, хүндэт доктор, Фердинанд Порше хувьцаат компани) нь германы автомашин үйлдвэрлэгч бөгөөд төв нь Штутгарт хотын Цуффенхаузен дүүрэгт байрладаг. Энэ компани нь 1931 онд Поршегийн Фердинандын Штутгарт хотод анх үүсгэн байгуулсан зохион бүтээх товчооноос үүсэлтэй бөгөөд дараа нь автомашины үйлдвэрлэлд орон спорт загварын автомашин үйлдвэрлэх болсноор эхэлсэн түүхтэй. Порше нь 2009 оноос хойш Фолксваген концернд харьяалагдах болсон.

Dr. Ing. h. c. F. Porsche Aktiengesellschaft
Др. Инж. х. др. Ф. Порше хувьцаат компани
Logo
Logo
Эрх зүйн хэлбэрХувьцаат Компани
Үүсгэн байгуулагдсан1931
Төв байрШтутгарт, Баден-Вюртемберг, Герман

Удирдлага

Ажилчид≈ 27.600 (2016)[2]
Эргэлтийн хөрөнгө22,3 тэрбум EUR (2016)[2]
СалбарАвтомашины аж үйлдвэр
Цахим хуудасwww.porsche.com
Штутгарт хот дахь үйлдвэрийн төв байр, Порше
1936 онд хийгдсэн Порше Тип 60, прототип буюу туршилтын загвар

Түүхэн замнал засварлах

1931-1937 он: Др. Инж. х. д. Ф. Порше ХХК засварлах

1931 оны дөрөвдүгээр сарын 25-нд Фердинанд өөрийн гэсэн зохион бүтээх албан байртай болон түүндээ Др. Инж. х. д. Ф. Порше ХХК, хөдөлгүүр- болон автомашины зохион бүтээц болон зөвлөгөө гэсэн нэр өгөн бүртгүүлээд, үйл ажиллагаа явуулж эхэлсэн аж. Компанийн анхны ажилтнуудын тоонд түүний хүү Поршегийн Ферригээс гадна ахлах инженер Карл Рабе, хурдны хайрцаг буюу дамжуулагчийн мэргэжилтэн Карл Фроелих, дотоод шаталтын хөдөлгүүрийн мэргэжилтэн Жозеф Калес болон тэнхлэгийн хийцийн мэргэжилтэн Жозеф Цаарадник нараас бүрдэж байлаа.

Анхны захиалгат автомашины загварууд нь хэт өндөр өртөгтэй байснаас шалтгаалан цуврал бүтээгдэхүүн болж чадаагүй. Ингээд 1933 онд Авто Унионы захиалгаар уралдааны автомашин хийх гэрээ авсан бөгөөд 16 цилиндр бүхий ардаа мотортой автомашины загвар гаргасан нь маш амжилттай болсон.

1934 онд германы автомашины аж үйлдвэрийн холбооны захиалгаар Фолксваген (ард түмэнд зориулсан хямд үнэтэй автомашин) зохион бүтээх гэрээ хийсэн бөгөөд энэ нь сүүлд КдФ-Ваген буюу Фолксваген Кэфер гэсэн нэртэй болсон. Энэ захиалгын гэрээ болон түүнээс хамааралтайгаар бий болсон шинэ компани болох Фолксваген G.m.b.H.-д Фердинанд Порше нь үндсэн захирлаар ажиллан өнөөгийн Фолксваген концерны эх суурийг тавьсан юм.

1937-1972 он: Др. Инж. х. д. Ф. Порше КГ засварлах

Түүний инженерийн товчоо нь орлого сайтай байсан учир 1937 онд коммандит гезеллшафт (германы аж ахуйн нэгжийн бас нэг хэлбэр) болгон өөрчилсөн бөгөөд энэ компанийн хэлбэр нь 1972 он хүртэл үргэлжлэв. 1937-1945 оны хооронд Порше КГ Фолксваген үйлдвэр нь нийт 20,6 сая Райхсмаркийг автомашины хөгжүүлэлт, туршилт болон бусад үйлчилгээнд зарцуулсан байна.[3] 1937 онд германы ажилчин ангид зориулсан ард түмний трактор зохион бүтээх захиалга авсан байдаг. Дэлхийн 2-р дайны үеэр Поршегийн хийсэн бүтээлүүдэд шумбагч автомашин болон бага оврын дайны зориулалттай жип буюу бартаат замын тэрэг орохоос гадна 1939 онд хөнгөн жинтэй танк үйлдвэрлэх захиалга ч авч байж. Мөн түүнчлэн танкийн загварууд болох тигер, элефант, маус зэргийн хийцийн зураг төсөл гаргах захиалгууд авч байснаас, түүний зохион бүтээсэн бензин болон цахилгаан моторт тигер танкийн хөдөлгүүрийн найдваргүй ажиллагаа болон үйлдвэрлэлтийн өндөр өртөгөөс шалтгаалан үйлдвэрлэгдээгүй юм.[4]

Поршегийн Ферри нь 1947 онд эцгийнхээ Штутгарт дахь компанийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч үйл ажиллагааг нь үргэлжлүүлсэн бөгөөд учир нь тухайн үед түүний эцэг Фердинанд францын дайны хоригдлоор хоригдож байсан аж.

1951 онд Фердинанд Порше нас барсны дараа түүний хүү Поршегийн Ферри компанийн хөрөнгийн талыг өвлөн авч өнөөдрийн олны мэдэх уралдааны загварын автомашин үйлдвэрлэж эхэлсэн аж. Мөн Поршегийн эмблем болон Поршегийн тугны сүлд тэмдгийг Ферри зурж гаргасан байна. Ферригийн эгч Лоуйзе Порше нь Антон Пиёхтэй суусан бөгөөд мөн компанийн хөрөнгийн үлдсэн талыг нь өвлөн авсан юм.

1972 он: Др. Инж. х. д. Ф. Порше ХК засварлах

1972 онд Др. Инж. x. д. Ф. Порше коммандит гезеллшафт гэсэн компанийн хэлбэрээс хувьцаат компани болон өөрчлөгдсөн. Эгч дүүсийн хооронд нэлээд хэд хэдэн удаа удирдлагын үүрэг хариуцлагаас улбаалан маргаан гардаг байв. Тиймээс Ферри Порше болон түүний эгч Лоуйзе Пиёх нараас хойш ахин гэр бүлийн хүмүүсийг компанийн удирдлагаар томилохгүй байх шийдвэрийг эгч дүүс гаргасан байна. Үүнээс хамааралтайгаар Фердинандын ач нар болох хөгжил хариуцсан дарга Фердинанд Пиёх, үйлдвэрлэлт хариуцсан дарга Ханс-Петер Порше болон ахлах дизайнер Фердинанд Александр Порше нар ажлаа орхин гарсан байна.

1980-аад он хүртэл цөөн тооны спорт загварын автомашин үйлдвэрлэж байсан ч түүнээсээ олсон орлого нь зах зээлд амжилттай оршин тогтнох боломжийг олгож байсан гэж өөрсдөө дүгнэн үздэг аж. Харин 80-аад оны сүүлээр долларын ханшын хэт уналтаас шалтгаалан эдийн засгийн хүнд байдалд орсон. Ингээд 1991-1992 оны хооронд нийт 23.000 автомашин борлуулсан бөгөөд энэ хугацаанд 240 сая дойч маркийн алдагдалтай ажилласан байна.

1992 онд Виедекингийн Венделин ерөнхий захирлаар томилогдон 2009 хүртэл ажилласан. Энэ хугацаанд дэлхийн хамгийн өндөр орлоготой компани, Штутгарт хотын хамгийн их татвар төлөгч компани болсноор Даймлер-Бенцийг ч ардаа орхисон байна. 2006 онд Порше нь нийт 97.000 автомашин үйлдвэрлэсэн бөгөөд энэ тоогоороо германд хамгийн жижиг бие даасан автомашин үйлдвэрлэгч компани юм.

Компанийн лого засварлах

Kомпанийн тухай засварлах

Үйлдвэрлэлт явуулдаг газрууд засварлах

Төв байршил болох Штутгарт хотын Цуффенхаузен дахь үйлдвэрээс гадна Лайпциг хотын салбар үйлдвэр болон бусад европын улсуудад автомашины үйлдвэрлэлээ явуулдаг. Мөн түүнчлэн Финландын Валмет Автомотиве компанид Порше Каиманыг үйлдвэрлэж байгаад сүүлд буцаан германд үйлдвэрлэх болсон. SUV буюу бартаат замын тэрэг болох Каиеннег Словакид байх Фолксваген Братиславд үйлдвэрлэдэг.[6]

Эргэлтийн хөрөнгийн тоон үзүүлэлт засварлах

ОнТатварын өмнөх
ашиг
(Сая. Евро)
Эргэлтийн хөрөнгө
(Тэрбум. Евро)
Нийт борлуулалт
(Автомашин)
1994/19955,81,33321.124
1995/199627,91,43819.262
1996/199784,52,09332.383
1997/19981662,59136.686
1998/19993573,16143.982
1999/20004343,64848.797
2000/20015924,44254.586
2001/20028284,85754.234
2002/20039335,58266.803
2003/20041.0886,14876.827
2004/20051.2386,57488.379
2005/20062.1107,27396.794
2006/20075.8577,36897.515
2007/20081.228a6,247a98.652b
20101.7369,23296.473
20112.10810,928116.978
20122.64813,865143.096
20134.18714,326155.094
20144.32017,205187.208

a Энэ тоо зөвхөн Порше ХК-д хамаарна
b Охин компаниудтайгаа хамт нийт борлуулалтын тоо

Германы зах зээлд гарч байгаа суудлын автомашины эзлэх хэмжээ засварлах

ОнНэгж
ширхэгээр
Зах зээлд
эзлэх хувь
201424.3650,80 %
201320.7990,70 %
201220.5160,70 %
201118.6900,60 %
201016.2570,56 %
200915.3430,40 %
200816.2210,52 %
200717.6630,56 %
200617.4900,50 %
200516.5650,50 %
200416.2230,50 %
200314.2520,44 %
200212.2120,38 %
200111.6830,35 %

Эx үүсвэр: Холбооны германы тээврийн газар

Загвар засварлах

Цуврал загварууд засварлах

Он тооллын дараалал засварлах

Үйлдвэрлэсэн хугацааҮйлдвэрлэлийн цувааТайлбарЗураг

Цуврал спорт загварын боксер мотортой автомашин засварлах

1948–1965Порше 356Анхны цувралаар үйлдвэрлэсэн автомашин бөгөөд Порше 911-ийн яг өмнөх загвар юм. 356, 356 A, 356 B, 356 C гэсэн нэртэйгээр борлуулагдсан.
1954–1956Порше 550Порше 356 дээр суурилан хөгжүүлсэн уралдааны автомашин ба цөөн тоогоор хэрэглэгчийн захиалгаар бас үйлдвэрлэсэн.
1964–1989Порше 911 сонгодог загварПоршегийн хамгийн алдартай, цувралаар үйлдвэрлэгдсэн спорт загварын автомашин. Анх 1963 онд Майны Франкфурт хотод болсон олон улсын автомашины үзэсгэлэн дээр Порше 901 гэсэн нэртэйгээр олонд танилцуулсан. Харин Peugeot, 901 гэсэн дугаарыг хэрэглэж болохгүй хэмээн шүүхэд өгсөний улмаас Порше 911 болгон өөрчилсөн юм.
1965–1969 болон 1976Порше 912911-г бодвол арай хүч багатай, 356 SC-д хэрэглэж байсан дөрвөн цилиндрт мотортой хувилбар. Моторын чадлыг 95 м.x.нээс 90 м.x. болгон багасгасан.
1970–1976Порше 914VW-Порше 914 Фолксвагентай хамтран ажилласанаар бүтсэн автомашин юм. 914/4 загвар нь дөрвөн цилиндрт мотортой бол 914/6 гэсэн тэмдэглэгээтэй загвар нь зургаан цилиндрт мотортойгоор худалдаанд гарсан.
1971Порше 916Порше 916 нь 914/6-загвар дээр суурилсан. Түүнд угсарсан зургаан цилиндрт мотор нь Порше 911 S-с авсан. Энэ загварыг ердөө л 11 ширхэгийг үйлдвэрлэжээ.
1975–1989Порше 930„911 Турбо“ гэсэн нэрээр илүү танил бөгөөд энэ турбо-техникийг эхлээд BMW цуврал үйлдвэрлэлдээ хэрэглэж эхэлсэнээс хойш хоёр жилийн дараа Порше ч мөн цувралаар ашиглаж эхэлжээ.
1987–1988Порше 9591983 онд 911-ийн суурь дээр бүтээгдсэн загвар. Порше 959-загвараас нийт 200 ширхэгийг үйлдвэрлэсэн байдаг.
1988–1993Порше 964Энэ загварт Порше 959-с маш олон эд анги авч ашигласан. Мөн анх удаа дөрвөн дугуй хөтлөгчтэй 911, Каррера 4, зэрэг болон 959 гаралтай техникээс ч мөн ашиглажээ. 964 нь маш олон их биеийн хувилбартай.
1993–1998Порше 993Порше 993 нь aгаарын хөргөлт бүхий боксер моторт 911 хувилбарын сүүлчийн загвар юм. 993 нь өмнөх загвар 964-тэй адил коупе, кабрио, турбо болон 1987 онд үйлдвэрлэгдэж байсан Тарга-с хойш анх удаа цахилгаан удирдлагатай шилэн дээвэртэй хийгджээ.
1996–2004Боксстер/Tип 986Порше Боксстер-ын анхны хувилбар. Энэ тэрэг нь зургаан цилиндрт-бокссер-дунд байрлалтай мотортой бөгөөд түүнийг зөвхөн родстер загвараар л үйлдвэрлэв.
1997–2005Порше 996„Эльферс“ (911 загварыг ингэж нэрлэдэг, эльф гэдэг нь арван нэг гэсэн үг) цоо шинэ их биеийн хувилбар нь усан хөргөлттэй мотортойгоор угсрагдсан. Энэ загваруудын нэр нь: Каррера, Каррера 4 болон Каррера 4S мөн түүнчлэн эдгээрт хамааралтай кабрио хувилбарууд, цаашлаад Тарга, Турбо, Турбо S, 911 GT2, 911 GT3-с гадна 300 ширхэгээр үйлдвэрлэлтийг нь хязгаарласан 911 GT3 RS зэрэг ордог.
2004–2009Боксстер/Тип 987Порше Боксстер-ийн дараагийн хувилбар. Үүнийг 2004 оны арваннэгдүгээр сараас эхлэн худалдаанд гаргажээ.
2004-2011Порше 997996-ийн залгамж үе. Каррера, Каррера S, Каррера 4, Каррера 4S, Тарга 4, Тарга 4S, Турбо, GT3, GT3 RS, GT2 болон GT2 RS гэсэн загваруудаас сонгох бололцоотой байв.
2005–2012Порше Каиман (Тип 987c)Энэ Порше Боксстерд суурилсан ба 2005 оноос 2012 оны хооронд худалдаалагджээ. 911-тэй харьцуулахад Каиман нь хоёр хүний суудал бүхий цэвэр спорт коупе загвар юм.
2011 оноос хойшПорше 991997-ийн залгамж үе буюу одооны 911-цуваа бөгөөд 2011 онд анх Майны Франкфуртын автомашины үзэсгэлэнд гаргасан юм.
2012 оноос хойшБоксстер/Тип 981Порше Боксстер-ийн одооны үйлдвэрлэж байгаа хувилбар. 2012 оны дөрөвдүгээр сарын 14-с борлуулж эхэлсэн.
2013 оноос хойшПорше Каиман (Тип 981c)Порше Каиман (Тип 987c)-н дараах үеийн загвар нь 2013 онд худалдаанд гарсан.

Цувралаар үйлдвэрлэгдсэн цуваа байрлалт мотортой, спорт загварын автомашин засварлах

1976–1988Порше 924Энэ тэрэг нь анхандаа VW-Порше 914-ийн залгамж үе болгон Фолксвагенд зориулан бүтээгдсэн ба эхний загваруудад Аудигийн сайжруулсан моторыг угсарчээ.
1979–1982Порше 931Порше 931 нь „Порше 924 Турбо“ гэсэн нэртэйгээр 1980-аад оны эхээр борлуулагдсан
1981Порше 937„Порше 924 Каррера GT“ нэртэй худалдаалагдсан бөгөөд уралдааны загвартай Порше 924 Каррера GTS-ийн гудамжны зөвшөөрөлтэй хувилбар юм.
1981–1991Порше 944Порше 92-ийн залгамж нь коупе болон кабрио хэлбэртэй үйлдвэрлэгдэн 1980-аад оны Порше компанид хамгийн их орлого оруулсан автомашин юм. Үндсэн их бие нь Порше 924-өөс гаралтай ба харин дугуйн дээд хэсгийн хормойг өргөтгөн 924 Каррера GTS-тэй төстэй болгожээ.
1985–1991Порше 951Порше 951 нь „Порше 944 Турбо“ нэртэй зах зээлд гарсан. Энэ тэрэг нь 944-цувралын шилдэг загвар нь байсан юм.
1992–1995Порше 968Порше 944-ийн залгамж халаа. Коупе, кабрио болон КС (Клубспорт) загвартайгаар нийт 11.241 ширхэгийг 1992 оноос 1995 оны хооронд үйлдвэрлэжээ. Турбо-хувилбарыг 305 м.x. мотортойгоор 1993-1994 онуудад 10 ширхэгийг үйлдвэрлэв.

Цуврал спорт загварын Ү-мотортой (цилиндрийн байрлал салаа хэлбэртэй) автомашин засварлах

1977–1995Порше 928Энэ загвар нь Порше 911-ийг орлон гарч ирэх ёстой байв. Энэ автомашин нь Гран Турисмод хамаардаг. Түүнд салаа найман цилиндртэй мотор угсран 1995 он хүртэл үйлдвэрлэжээ. Шилдэг загварт 928 GTS ордог.
2003–2006Порше Каррера GTТухайн үед Поршегийн үйлдвэрлэсэн хамгийн хүчтэй цуврал автомашин юм. Цувралаар үйлдвэрлэх бүрэн бололцоотой уралдааны зориулалттай автомашин. Түүний үйлдвэрлэлтийг 2006 оны тавдугаар сард 1270-ширхэгээр зогсоосон аж.

Дээд ангиллын лимузин, Ү-мотортой засварлах

2009 оноос хойшПорше ПанамераЭнэ дөрвөн хаалгатай спорт купье нь 2009 оноос хойш худалдаанд гарсан. Моторыг нь төв байр болох Цуффенхаузенд үйлдвэрлэсэн бол их биеийг нь Ханновер хот дахь Фолксвагены үйлдвэрт үйлдвэрлэн эцсийн угсралтыг Лайпциг хотод байрлах Поршегийн салбар үйлдвэрт хийж гүйцэтгэдэг байна.

Sport Utility Vehicles (SUV) засварлах

2002–2010Порше Каиенне (Тип 9PA)Поршегийн цувралаар үйлдвэрлэсэн анхны SUV-загвар. Каиенне, Каиенне S, Каиенне Турбо, Каиенне Турбо S болон Каиенне GTS загваруудаас сонгох боломжтой. Эдгээр загвар нь Фолксваген Тоуарег болон Ауди Q7 хоёртой нэг суурь дээр хийгдэх бөгөөд ихэнхийг нь Братиславын салбар үйлдвэртээ угсардаг. Tөгсгөлийн угсралтыг Порше Лайпциг ХХК хийж гүйцэтгэдэг.
2010 оноос хойшПорше Каиенне (Тип 92A)Порше Каиенне (Тип 9PA)-ийн дараах үеийн загвар.
2014 оноос хойшПорше МаканМакан нь Поршегийн хоёр дахь SUV-загвар юм. Энэ загвар нь Каиенне-г бодвол харьцангуй жижиг бөгөөд Ауди Q5 дээр суурилан хийгддэг.

Зүүлт тайлбар засварлах

  1. Oliver Blume ist neuer Vorstandsvorsitzender, Dr. Ing. h.c. F. Porsche AG: 2016-05-24
  2. 2.0 2.1 newsroom.porsche.com: Rekordergebnis für Porsche
  3. Hans Mommsen, Manfred Grieger: Das Volkswagenwerk und seine Arbeiter im Dritten Reich. S. 643.
  4. Hans Mommsen, Manfred Grieger: Das Volkswagenwerk und seine Arbeiter im Dritten Reich. S. 471
  5. Wappen ab 1933
  6. Produktion im Ausland. Immer mehr deutsche Autos sind Mischlinge. auf SPIEGEL ONLINE vom 30. Oktober 2006