Папп Ласло

Папп Ласло (Унгар: Papp László, 1926 оны 3 сарын 25 – 2003 оны 10 сарын 16) нь Будапештэд төрсөн, Унгарын боксчин байв. Солгой өрөлттэй тэрээр Лондоны 1948, Хельсинкийн 1952, Мельбурны 1956 оны зуны олимпуудад дараалан түрүүлж, орчин үеийн олимпийн түүхэнд гурав дараалан аваргалсан анхны боксчин болжээ. Папп 2003 онд төрөлх Будапештдээ нас нөгчсөн.

Папп Ласло

Бокс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрПапп Ласло
Төрсөн огноо1926 оны 3 сарын 25 (1926-03-25)
Төрсөн газарУнгар, Будапешт
Нас барсан огнооOctober 16, 2003(2003-10-16) (77 насалсан)
Нас барсан газарУнгар, Будапешт
 
Медалиуд
Зуны олимп
АлтЛондон 194873 кг
АлтХельсинки 195271 кг
АлтМельбурн 195671 кг
Европын АШТ
АлтОсло 194973 кг
АлтМилан 195171 кг

Сонирхогчдын бокс засварлах

Олимпод 3, Европын АШТ-д 2 удаа түрүүлсэн Папп 55 тулаандаа өрсөлдөгчөө дөнгөж эхний үед хүнд цохилтоор ялж байсан түүхтэй.

Олимпийн наадам засварлах

1948 Лондон (Их Британи)

1952 Хельсинки (Финланд)

1956 Мельбурн (Австрали)

Мэргэжлийн бокс засварлах

Гартаа бэртэлтэй ч Папп 1957 онд мэргэжлийн бокст шилжиж, дунд жингийн ангилал дахь чансаа нь хурдан өсч байлаа. Унгар улс эв хамт дэглэмт улс байсан тул мэргэжлийн спорт зөвшөөрөгддөггүй байсан бөгөөд Папп тулаандаа бэлтгэхийн тулд Вена орох хэрэг гардаг байв. 1964 онд Папп дэлхийн аварга цолын төлөө тулалдах эрх авч, гэрээндээ гарын үсэг зураад байтал Унгарын коммунист удирдагчид виз олгоогүйн улмаас уг тоглолт болоогүйгээр зогсохгүй, дахиж мэргэжлийн боксын дэвжээн дээр тулалдаж чадаагүй юм.

Ийнхүү Папп мэргэжлийн боксын рингнээ 27 ялж, 2 тэнцэж, нэг ч ялагдалгүйгээр замналаа өндөрлөсөн бөгөөд 25 ялалтынхаа 15-д нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авчээ.

Шагнал засварлах

Папп 2001 онд Олон Улсын Боксын Алдрын Танхимын гишүүн болсон.1989 онд Дэлхийн Боксын Зөвлөлийн ерөнхийлөгч Хосе Сулайман Паппад "Бүх цаг үеийн сонирхогчдын болон мэргэжлийн шилдэг боксчин" өргөмжлөл, Дэлхийн Боксын Зөвлөлийн хүндэт аварга цол хүртээжээ.

Түүний нэрэмжит Будапештийн Спортын Ордонд Унгарын хоккейн үндэсний шигшээ баг тоглолтоо хийдгээс гадна концерт зэрэг арга хэмжээнүүд зохиогддог.

Гадны холбоосууд засварлах