Дидье Дрогба

Дидье Ив Дрогба Тебили (Франц: Didier Yves Drogba Tébily, 1978 оны гуравдугаар сарын 11-нд төрсөн)[2] нь Кот-д'Ивуар улсын хөлбөмбөгчин бөгөөд Премьер лигийн Челси баг Кот-д'Ивуар улсын шигшээ багт төвийн довтлогчоор тоглодог. Шигшээ багийнхаа ахлагч, бүх цаг үеийн мэргэн бууч бол Челси багт хамгийн олон гоол оруулсан гадаад тоглогч, бүх цагийн 6 дугаарт эрэмбэлэгдсэн гоолдогч юм.

Дидье Дрогба
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрДидье Ив Дрогба Тебили
Төрсөн огноо1978 оны 3 сарын 11
Төрсөн газарАбижан, Кот-д'Ивуар
Биеийн өндөр1.89 м[1]
Тоглодог байрлалДовтлогч
Клубын мэдээлэл
Одоогийн клубЧелси
Дугаар11
Тоглосон клубууд
ОнБагТоглосон тоо
(Гоол)
1998—2002
2002—2003
2003—2004
2004-
Ле-Ман
Генгам
Олимпик Марсель
Челси
64(12)
45(20)
35(19)
202(95)
Үндэсний шигшээ
2002-Кот д'Ивуар
71(45)

‡ Шинэчилсэн нь
2011 оны 8 сарын 27

Бага ахуйдаа Францад хөлбөмбөг тоглохоор нүүн ирсэн тэрээр өсвөрийн «Левалуа» багт нэг жил тоглоод хоёрдугаар лигийн «Ле-Ман» багт дэвшин, Францын аварга болж гурван хаврыг үджээ. 21 настайдаа лигийн түвшин ахиж «Генгам» багт гэрээ байгуулсан улиралдаа 45 тоглолтонд 20 гоол оруулах үест Кот д'Ивуар улсынхаа шигшээ багт дуудагдан анхны гараагаа хийсэн байна. 2003 оны есдүгээр сард ирээдүйтэй тоглогч болохоо Дрогбаг Олимпик Марсель баг 3.3 сая Фунт стерлингээр эгнээндээ элсүүлж, тухайн улирлын туршид лигт 19 гоол оруулж шинэ багаа 2004 оны «УЕФА-гийн цомын» шигшээ тоглолтонд тунахад голлон үүргийг гүйцэтгэж байв.

Дрогбаг шинэ улирал эхлэхтэй зэрэгцэн Английн шилдэг баг Челси 24 сая фунтээр худалдагдсан бөгөөд Кот д'Ивуарын хамгийн өндөр үнэ хүрсэн тоглогч болсон түүхтэй. 2005 оны Английн хөлбөмбөгийн «Лигийн цомын» шигшээ, «Коммунити Шиелд» тэмцээнүүдэд шийдвэрлэх гоолуудыг оруулж, улмаар багийн анхны Премьер лигийн түрүүг1 авахад үүргээ хангалттай биелүүлжээ. Дрогба 2006 онд багийнхантайгаа лигийн түрүүг дахин авч, улмаар шигшээ багаа ахласанаар дэлхийн шилдэг довтлогчдын нэгэнд зүй ёсоор тооцогдох болов. ДАШТ-2006 тэмцээнд Кот д'Ивуарын анхны гоолыг оруулсан түүнийг 2006 оны Африк тивийн Оны шилдэг хөлбөмбөгчингөөр тодруулсан байна. Дараагийн улирал нь лигт 20 гоол оруулан мэргэн бууч болж, 2007 оны Лигийн цом болон АХХ-ны цомын шигшээ тоглолтуудад хожлын гоолууд хийж байв. 2009-10 оны улирал Дрогба багаа анх удаа «Дубльдэхэд» нь гол ноён нуруу болохыгоо харуулсан билээ. Тэр «Алтан шаахайг» хоёр дахь удаагаа 29 гоолоор хүртэж, 2010 оны «АХХ-ны цомын» шигшээ тоглолтонд Портсмутын эсрэг хожлын цор ганц гоолыг оруулсан. Уг гоол нь Английн цомын 6 шигшээ тоглолтонд бүгдэд нь гоолдсон ганц тоглогч болгожээ.[3]

Үзүүлэлтүүд

засварлах
БагУлиралФранцын хоёрдугаар лигФранцын цомЛигийн цомЕвропБусадБүгд
ГарааГоолГарааГоолГарааГоолГарааГоолГарааГоолГарааГоол
Ле-Ман1998–99200000000020
1999–0030700200000327
2000–0111031000000141
2001–0221511210000247
Бүгд6412424100007215
БагУлиралФранцын нэгдүгээр лигФранцын цомЛигийн цомЕвропБусадБүгд
ГарааГоолГарааГоолГарааГоолГарааГоолГарааГоолГарааГоол
Генгам2001–0211300000000113
2002–033417342000003921
Бүгд4520342000005024
БагУлиралФранцын нэгдүгээр лигФранцын цомЛигийн цомЕвропБусадБүгд
ГарааГоолГарааГоолГарааГоолГарааГоолГарааГоолГарааГоол
Марсель2003–04351921211611005532
Бүгд351921211611005532
БагУлиралПремьер лигАХХ-ны цомЛигийн цомЕвропБусадБүгд
ГарааГоолГарааГоолГарааГоолГарааГоолГарааГоолГарааГоол
Челси2004–052610204195004116
2005–062912311071124116
2006–0736206354126106033
2007–081981011116003215
2008–092456321105004214
2009–103229432253104437
2010–11130000001023
Бүгд167872210159542642262134
Нийт31113831172311703742439205

Шигшээ баг

засварлах
Шигшээ багОнНөхөрсөгОлон улсын
тэмцээн
Бүгд
ГарааГоолГарааГоолГарааГоол
Кот-д'Ивуар
2002001010
2003413374
2004334376
2005315687
20067474148
2007632184
2008216384
2009225678
20105252104
Нийт321739287145

Шагналууд

засварлах

Хувиараа

засварлах
  1. "Chelsea FC profile". Chelsea F.C. 16 July 2008. Retrieved 16 July 2008.
  2. Mamrud, Roberto (6 March 2008). "Didier Yves Drogba Tйbily – Goals in International Matches". Rec.Sport.Soccer Statistics Foundation. Retrieved 23 October 2008.
  3. http://www.sportpunter.com/2010/06/didier-drogba-and-the-world-cup-2010/

Цахим холбоос

засварлах
 Commons: Дидье Дрогба – Викимедиа зураг, бичлэг, дууны сан