Оргихын Хангай

Оргихын Хангай (1989онд төрсөн) нь Ховд аймгийн Буянт сумын харьяат, үндэсний бөхийн улсын аварга цолтой бөх юм. 2022 оны 1024 бөх барилдсан түүхт барилдаанд өвдөг шороодолгүй 10 даван түрүүлж Улсын аварга цол хүртсэн.

Оргихын Хангай
Төрсөн өдөр1990 оны 10 сарын 1 (1990-10-01)
(одоо 33 настай)
Төрсөн газарМонгол улсын Ховд
аймгийн Буянт сум
Алдар цол
Бөхийн цолУлсын аварга
Дууддаг нутагХовд аймгийн Буянт сум
Цол ахисан он жил
Улсын аварга2022
Улсын харцага2017
Аймгийн арслан2013
Аймгийн заан2012
Улсын наадмын барилдааны амжилт
Түрүүлсэн1 (2022)
Шөвгөрсөн4 (2017, 2019, 2022, 2023)
Улсын наадмын амжилтын талаарх мэдээллийг Devjee.mn цахим хаягийн 2023-7-13-ны өдрийн байдлаар мэдээлэв.

Аймаг, Цэргийн наадмын дэвжээнд

засварлах

2012 оны Ховд аймгийн баяр наадамд аймгийн харцага Н.Батсайханд өвдөг шороодон үзүүрлэж"Аймгийн заан" цол хүртсэн.

2013 оны Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Нэмэх" чимэг хүртсэн. Мөн тухайн жилдээ Ховд аймгийн баяр наадамд аймгийн начин Д.Бадамгараваар найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртжээ.

2017 оны Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Өсөх" чимэг хүртсэн.

Улсын наадмын дэвжээнд

засварлах

2017 оны АХ-ын 96 жилийн ойн баяр наадамд улсын заан Б.Пүрэвсайханаар дөрөв, улсын арслан Э.Оюунболдоор тав, аймгийн арслан Б.Сериктай тунан барилдаж, зургаа даван шөвгөрч "Улсын харцага" цолыг хүртсэн.

2019 оны АХ-ын 98 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан М.Бямбадоржоор дөрөв давж, тавын даваанд улсын начин Д.Цэрэнтогтоход өвдөг шороодсон. Гэвч тухайн жил улсын начин Д.Цэрэнтогтох сэргээш хэрэглэсэн нь нотлогдсон тул 2020 онд АХ-ын 99 жилийн ойн баяр наадмын дараахан давааг нь нөхөн олгож чимэг нэмсэн.

2022 оны АХ-ын 100,101 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Б.Батдоржоор дөрөв, аймгийн хурц арслан Г.Өсөхбаяраар тав, аймгийн харцага Б.Сосорбарамаар зургаа, улсын начин О.Мөнх-Эрдэнээр долоо, улсын аварга С.Мөнхбатаар найм, улсын аварга П.Бүрэнтөгсөөр ес, улсын харцага Б.Орхонбаяраар арав даван түрүүлж " Монгол улсын аварга " цол хүртсэн.

2023 оны АХ-ын 102 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан У.Батгэрэлээр дөрөв, аймгийн арслан Д.Эрдэнэтулгаар тав, аймгийн арслан Д.Тогтохжаргалаар зургаа, аймгийн арслан Г.Ганхуягаар долоо давж чимэг нэмсэн.

Үндэсний бөхийн амжилт

засварлах
Оргихын Хангай[1]
ЖилТүвшинБөхийн тооЦолДавсан тооАвсан цол/чимэгТэмдэглэл
2023Улс512Улсын Аварга8Саруул Сайжрах
2022Улс1024Улсын Харцага10Улсын Аварга
2021ЦуцлагдсанУлсын ХарцагаКовидоос болж тэмцээн цуцлагдсан.
2020Улс512Улсын Харцага2Өсөх Идэр2019 онд улсын начин Д.Цэрэнтогтох сэргээш хэрэглэсэн нь нотлогдсон тул давааг нь нөхөн олгож чимэг нэмсэн.
2019Улс512Улсын Харцага4
2018Улс512Улсын Харцага3
2017Улс512Аймгийн Арслан6Улсын Харцага
2016Улс1024Аймгийн Арслан1
2015Улс512Аймгийн Арслан4
2014Улс512Аймгийн Арслан3
2013Аймаг256Аймгийн Заан8Аймгийн Арслан
2012Аймаг256Залуу Бөх7Аймгийн Заан


Улсын Наадмын Түрүү Улсын Наадмын Шөвөг Аймаг/Сумын Наадам Цол ахисан


  1. "Оргихын Хангайн амжилт". Дэвжээ.мн - Үндэсний бөхийн мэдээллийн сан.