Өмнөд Солонгосын эдийн засаг

Өмнөд Солонгосын эдийн засаг Дэлхийд эхний 8-т, Азид эхний 3-т орж байна[1][2]. Гадаад худалдааны гол түнш нь Хятад[3]. Солонгосын эдийн засгийн тулгуур нь автомашин, хагас дамжуулагч, электроник, усан онгоц, гангийн үйлдвэрлэл юм.

1950-д оны үед Солонгос нь Азийн хамгийн ядуу орны нэг байв. Японы захиргаанд байх үед байгалийн баялагийн ихэнхийг олборлож дууссан ба Солонгосын дайны үед тус улс бүрэн сүйрсэн байна. 1962 онд цэргийн эргэлтээр төрийн эрхийг авсан генерал Пак Чон Хи-гий удирдлагаар Солонгосын эдийн засаг сэргэж эхэлсэн ба 40 жилийн дотор газар тариалан, загас агнуурын орноос өндөр технологи бүхий аж үйлдвэржсэн орон болж хувирчээ.

Пак Чон Хи ЗХУ-ын загвараар 5 жилийн тутмын макро эдийн засгийн төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн[4] ба 1965 онд Японтой харилцах харилцаагаа хэвийн болгосноор гадаад худалдаа, хөрөнгө оруулалт ихээхэн нэмэгджээ. Эхлээд хөнгөн үйлдвэр, дараа нь хүнд үйлдвэрүүд байгуулагдаж, 1973 он гэхэд Өмнөд Солонгос нь эдийн засгийн хувьд Дэлхийд 34-т орох болов[5].

Эдийн засгийн энэ өсөлтийг "Хөн мөрний эрэг дэх ид шид" гэж нэрлэх болсон ба 1980-1990 онд Солонгос нь нэхмэл, даавуу, гутлын экспортоос илүү автомашин, электроник, усан онгоц, ган үйлдвэрлэж, экспортлох болжээ. Улмаар өндөр технологийн бүтээгдэхүүн болох компьютерийн дэлгэц, гар утас, хагас дамжуулагч үйлдвэрлэж эхлэв.

Өмнөд Солонгос нь гар утасны үйлдвэрлэлээрээ Дэлхийд тэргүүлдэг орон

Өмнөд Солонгосын тэргүүлэгч компаниуд болох Хёндэ, Самсунг, Эл Жи, Эс Кэй зэрэг хувийн (гэр бүлийн) компаниуд нь Пак-ийн удирдлагын үеийн санхүүгийн болон татварын тааламжтай нөхцөлд цэцэглэн хөгжсөн байна[6].

1997 оны Азийн санхүүгийн хямралын үеэр Өмнөд Солонгосын эдийн засгийн сул тал (жишээлбэл, ихээхэн хэмжээний гадаад өр гэх мэт) ил гарсан ба энэхүү хямрал хоёр үе шаттайгаар явагджээ. Эхнийх нь 1997 онд, дараагийнх нь 1999 онд болсон Дэү компанийн дампууралаар илэрсэн байна[7]. Дэү компанийн дампууралыг Дэлхийн түүхэн дэх хамгийн том дампуурал гэж тооцож байна[8]. Уг хямралын дараанаас компаниудын бүтэц өөрчлөгдөн, 2003 он гэхэд Өмнөд Солонгосын хамгийн том гэр бүлийн 30 компанийн талаас илүү нь хувьцаат компани болжээ[9]

2003-2005 оны хооронд эдийн засгийн жилийн өсөлт 4% болж буурав[10]. Энэ бууралт нь хувь хүмүүсийн картын зээл, Хятадын ихээхэн хэмжээний импорт зэргээс үүдэлтэй байна. 2005 оноос хэрэгжүүлж эхэлсэн үл хөдлөх хөрөнгийн, тэтгэвэрийн, ажиллах хүчний шинэтгэлийн дүнд[11], 2006 оны эдийн засгийн өсөлт 5.1%-д хүрсэн байна.

Өмнөд Солонгосын эдийн засаг нь дунд зэргийн инфляци, ажилгүйдлын бага төвшин, экспорт, орлогын харьцангуй тэгш байдал зэргээр тодорхойлогдоно[12][13][14]

Одоогийн байдлаар Өмнөд Солонгосын автомашин, усан онгоцны үйлдвэрлэл эдийн засгийн үндэс нь болж байна. Өмнөд Солонгосын Хёндэ моторс ба түүний салбар Киа моторс нь Дэлхийн 5 дахь том автомашин үйлдвэрлэгч юм[15]. Солонгосын автомашин үйлдэрлэгчид хэдийгээр Европийн холбоотой байгуулсан Чөлөөт худалдааны хэлэлцээрийн хугацаа нь дууссан ч гэсэн Европийн холбооны улсуудад дахь экспортын хэмжээгээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байна[16].

Өмнөд Солонгосын усан онгоцны үйлдвэрлэл нь Дэлхийд хамгийн томд тооцогдож байгаа ба 2004 онд үйлдвэрлэлийн хэмжээгээрээ Японыг гүйцсэн байна[17]. Өмнөд Солонгос нь дунджаар ажлын 4 өдөрт, 80 сая ам.долларын өртөг бүхий нэг усан онгоцийг үйлдвэрлэдэг ба 2006 оны байдлаар Дэлхий дээр шинээр үйлдвэрлэж буй 3 онгоц тутмын нэгийг үйлдвэрлэж байжээ.

Хэдийгээр Өмнөд Солонгос одоогоор усан онгоц үйлдвэрлэл, захиалгын хэмжээгээрээ илүү байгаа ч, Хятад улс 2015 он гэхэд Дэлхийн хамгийн том усан онгоц үйлдвэрлэгч болох зорилт тавьж байна. Гэхдээ одоогоор Солонгосын усан онгоц хямд өртөгтэй байгаа юм[18].

Өмнөд Солонгосын тэргүүлэгч компаниуд засварлах

Энэхүү жагсаалтыг Forbes Global 2000 сэтгүүлд үндэслэн гаргасан бөгөөд дэлхийн хамгийн том хувьцаат 2000 компанийг эрэмбэлдэг. Forbes жагсаалтад компани бүрийн орлого, цэвэр ашиг, нийт хөрөнгө, зах зээлийн үнэ зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үздэг; нийт зэрэглэлийг авч үзэхдээ хүчин зүйл бүрд ач холбогдлын хувьд жигнэсэн зэрэглэл өгдөг. Доорх хүснэгтэд компани тус бүрийн төв оффисын байршил, салбарыг жагсаасан болно. Өгсөн тоонууд нь- тэрбум ам.доллар бөгөөд 2019 оных юм. Өмнөд Солонгосын хамгийн өндөр үнэлгээтэй 52 компанийг жагсаалт юм.

ЭрэмбэНэрҮйлдвэрлэлийн чиглэлТөв байрSalesProfitAssetsЗах зээлийн үнэлгээ
ҮндэснийДэлхийд(US$ тэрбум)
114Samsung ElectronicsТехнологиSuwon, Gyeongggi220.0734.49348.81334.31
2104Hyundai MotorAвтомашинSeocho, Seoul114.557.02203.0738.94
3256KIAAвтомашинSeocho, Seoul70.174.9658.2926.04
4278KB FinancialСанхүүYeouido, Seoul44.383.31557.0914.15
5279SK HynixTехнологиIcheon, Gyeongggi34.531.7382.1446.11
6299POSCOГанPohang, Gyeongbuk63.212.4378.8221.73
7300Shinhan Financial GroupСанхүүJung, Seoul33.383.46534.5113.85
8339LG ChemХимиYeouido, Seoul41.811.3953.7643.26
9420Hana FinancialСанхүүJung, Seoul29.412.8449.889.17
10464Hyundai MobisАвтомашины сэлбэгGangnam, Seoul40.171.9243.8215.14
11513Samsung C&TБарилга

Sogo shosha

Gangdong

Jung District, Seoul

32.81.7146.6413.6
12562Woori FinancialСанхүүJung, Seoul20.472.42379.976.41
13566Samsung Life InsuranceАмьдарлын ДаатгалSeocho, Seoul23.151.23249.479.07
14590Samsung SDIЗай хураагуурYongin, Gyeonggi16.361.5723.9334.58
15620SKHoldingsJongno, Seoul104.640.85153.826.73
16628Industrial Bank of KoreaБанкYeouido, Seoul15.92.17341.626.04
17631HanhwaHoldingsJung, Seoul48.21.021671.52
18703SK InnovationГазрын тосJongno, Seoul61.80.5555.2511.57
19718Korea GasБайгалийн хийDong, Daegu40.021.1649.371.75
20730HD HyundaiHoldingsSeongnam, Gyeonggi50.20.9651.853.09
21741LG ElectronicsТехнологиYeouido, Seoul63.310.3344.1614.87
22747Korea Electric PowerЭрчим хүчNaju, Jeonnam55.15−18.94185.699.22
23790Samsung Fire & Marine InsuranceҮл хөдлөх хөрөнгийн даатгалSeocho, Seoul16.460.9968.417.29
24825HMMДалайн тээвэрYeouido, Seoul14.387.7820.547.41
25842GS HoldingsHoldingsGangnam, Seoul22.271.6626.832.82
26921KTХарилцаа холбооSeongnam, Gyeonggi19.850.9732.415.89
27961Meritz FinancialСанхүүGangnam, Seoul10.70.872.877.11
281,004DB InsuranceХөрөнгийн даатгалGangnam, Seoul13.680.7650.043.64
291,037E-martЖижиглэн худалдааJung, Seoul22.70.7826.261.98
301,057S-OilТүлшMapo, Seoul32.251.1415.576.37
311,140Korean AirАгаарын тээвэрGangseo, Seoul10.911.3322.936.38
321,144CJ CorporationHoldingsJung, Seoul31.670.1538.152.29
331,157Hyundai SteelГанDong, Incheon20.430.5729.13.54
341,161NaverTехнологиSeongnam, Gyeonggi6.360.5826.8122.23
341,371Hyundai Marine & Fire InsuranceҮл хөдлөх хөрөнгийн даатгалJongno, Seoul12.210.4340.122.2
351,186SK TelecomХарилцаа холбооJung, Seoul13.390.6924.767.93
351,387BNK FinancialСанхүүNam, Busan5.50.59108.641.63
361,281Hyundai GlovisLogisticsSeongdong, Seoul20.610.911.234.72
361,456Samsung SDSТехнологиSongpa, Seoul12.560.849.246.93
371,303CJ CheilJedangХүнсJung, Seoul23.280.4623.733.75
371,459LG InnotekТехнологиGangseo, Seoul15.160.757.944.64
381,318LGHoldingsYeouido, Seoul4.550.9723.4310.65
381,522Lotte ChemicalХимиSongpa, Seoul17.240.0421.185.48
391,336Korea InvestmentСанхүүYeouido, Seoul8.580.4868.252.36
391,541HD Korea Shipbuilding & Offshore EngineeringУсан онгоц үйлдвэрSeongnam, Gyeonggi14.46−0.0523.634.42
401,361LG DisplayТехнологиYeouido, Seoul18.35−3.2428.223.96
401,554Mirae Asset FinancialСанхүүJung, Seoul3.140.49843.06
411,621Lotte ShoppingЖижиглэн худалдааJung, Seoul11.98−0.2525.071.7
421,629DoosanHoldingsJung, Seoul13.74−0.3520.811.19
431,675Daou DataТехнологиMapo, Seoul7.540.1539.440.46
441,696Hyundai Engineering & ConstructionБарилгаJongno, Seoul17.660.3116.543.44
451,700KakaoТехнологиJeju, Jeju5.490.118.1618.89
461,730DGB FinancialСанхүүBuk, Daegu4.230.3720.88
471,732Daou TechnologyТехнологиSeongnam, Gyeonggi7.130.2838.960.6
481,836Samsung Electro-MechanicsТехнологиSuwon, Gyeongggi7.290.758.77.87
491,860JB FinancialСанхүүJeonju, Jeonbuk2.520.4447.311.22
501,909LG UplusХарилцаа холбооYongsan, Seoul10.760.5115.643.61
511,943Korea ZincГан хайлшGangnam, Seoul8.680.69.577.63
521,953Kakao BankБанкSeongnam, Gyeonggi1.40.2231.258.49

Эшлэл засварлах

  1. IMF (2007). "World Economic Outlook Database, October 2007". 2007. IMF. Retrieved on 2008-02-12.
  2. IMF (2007). "World Economic Outlook Database, October 2007". 2007. IMF. Retrieved on 2008-02-12.
  3. "Trade Policy Outlook for Second-term Bush Administration" (PDF). Archived from the original (PDF) on 2015-11-05. Retrieved 2014-02-24.
  4. "Soviet Economic Development". Archived from the original on 2005-01-08. Retrieved 2014-02-24.
  5. NationMaster - NationMaster Survey
  6. See Cumings 1997, chapter 6.
  7. KOIS (2003), pp. 238-239.
  8. [1] Paper: Economic Reform in South Korea: An Unfinished Legacy
  9. 18 out of 30, according to "Country Studies: South Korea". The Economist. 2003-04-10. Retrieved 2006-04-06.
  10. "GDP - Rank order - Real Growth Rate". CIA Factbook. Archived from the original on 2017-07-01. Retrieved 2006-09-15.
  11. "Anti-Speculation Measures". Hankooki Ilbo. Retrieved 2006-09-15.[permanent dead link]
  12. "Field Listing - Inflation Rate - (consumer prices)". CIA Factbook. Archived from the original on 2018-10-24. Retrieved 2006-09-15.
  13. "Field Listing - Unemployment Rate". CIA Factbook. Archived from the original on 2019-01-06. Retrieved 2006-09-15.
  14. "Field Listing - Exports". CIA Factbook. Archived from the original on 2012-05-04. Retrieved 2006-09-15.
  15. Hyundai-Kia Pass Nissan to Become Worlds Sixth Largest Automaker - Automobile.com Auto News
  16. BBC NEWS | Business | S Korea and EU begin trade talks
  17. Shipbuilding on the rise in South Korea - Ports And Shipping | Business Asia | Find Articles at BNET.com
  18. "S. KOREAN SHIPYARDS DOMINATE HIGH-VALUE-ADDED SHIP MARKET. Industry & Business Article - Research, News, Information, Contacts, Divisions, Subsidiaries, Business Associations". Archived from the original on 2015-04-28. Retrieved 2014-02-24.