Юкон нь Канадын гурван нутаг дэвсгэрийн хамгийн баруун талынх нь юм. Тус нутаг дэвсгэрийг Юкон голын нэрээр нэрлэсэн бөгөөд Юкон гэсэн үг нь Гвичин хэлээр "Их гол" гэсэн үг юм.

Юкон
Yukon
ДалбааСүлд
ДалбааСүлд
Уриа: байхгүй
Юкон-г тодруулж харуулсан Канадын газрын зураг
НийслэлВайтхорс
Хамгийн том хотВайтхорс
Хамгийн том метрополитан бүсВайтхорс
Албан ёсны хэлнүүдангли, франц
Засгийн газар
КомиссарЖералдин Ван Биббер
Ерөнхий сайдДэннис Фэнти (Юконы Нам)
Холбооны төлөөлөлКанадын парламентад
Танхим дахь суудал1
Сенат дахь суудал1
Канадын Холбоо1898 оны зургадугаар сарын 13 (9)
Нутаг дэвсгэр 9-д
Нийт482,443 км2
Хуурай газар474,391 км2
Ус (%)8,052 км2 (1.7%)
Хүн ам 12-д
Нийт (2008)31,530 (тооцоо)[1]
Нягтшил0.065/км2
ДНБ 12-д
Нийт (2006)$1.596 тэрбум[2]
Нэг хүнд ногдохC$51,154 (3)
Товчлол
ШуудангийнYT
ISO 3166-2CA-YT
Цагийн бүс-8
Шуудангийн кодын эхний үсэгY
Бэлэгдлүүд 
 - ЦэцэгErigeron canadensis
 - МодСубальпийн жодоо
 - ШувууХон хэрээ
Вэбсайт[http://www.gov.yk.ca/ www.gov.yk.ca]
Байрыг тооцохдоо Канадын бүх муж, нутаг дэвсгэрийг оруулсан
Юконы газрын зураг.

Юкон нутаг дэвсгэр гэсэн нэр хэрэглэгдэж болох боловч ингэж нэрлэхийг тус нутаг дэвсгэрийн оршин суугчид эсэргүүцдэг. Холбооны засгийн газрын хамгийн сүүлд 2003 онд шинэчлэн найруулсан Юконы Актаар Юкон нутаг дэвсгэр бус харин Юкон гэсэн нэрийг хэрэглээнд хэвшүүлэхээр батламжилжээ.[3]

Клуанегийн Үндэсний парк бөгөөд нөөц газарт байх Лөүгэн уул 5,959 метр өндөр байдаг нь Канадад хамгийн өндөр, Хойд Америкт МакКинли уулын дараа хоёрт ордог өндөр уул юм.

Тайлбар засварлах

  1. Statistics Canada. "Canada's population estimates 2008-06-25". Retrieved 2008-06-25.
  2. Gross domestic product, expenditure-based, by province and territory
  3. CanLII - Federal - S.C. 2002, c. 7

Лавлах материал засварлах

  • Ken S. Coates and William R. Morrison (1988). Land of the Midnight Sun: A History of the Yukon. Hurtig Publishers, Edmonton. ISBN 0-88830-331-9

Цахим холбоос засварлах

Wiktionary
Wiktionary: Юкон – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Юкон (нутаг дэвсгэр) – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
🔥 Top keywords: