Пүсань


Пүсань [Пүсаань] (сол. 부산) буюу Пусан хот бол Өмнөд Солонгосын улсын доор шууд захирагдах, 767 км² нутаг дэвсгэрийг харьяалсан өргөн хот юм. Солонгосын хойгийн дорно өмнөд үзүүрт оршдог.

Пүсань хот
өргөн хот
Пүсань өргөн хот
сол. 부산광역시
[Пү саань куан ёг ший]

Сүлд тэмдэг
Өмнөд Солонгос орон дахь Пүсань нутаг
Өмнөд Солонгос орон дахь Пүсань нутаг
Улс оронӨмнөд Солонгос Өмнөд Солонгос (БНСУ)
Бүс, мужЁннам
Өргөн хотПүсань
Дотроо16 нутагтай
Газар нутаг767.35 км²
Хүн ам (тооц.)2014 онд 3,582,019 хүн
Нягт сийрэг2014 онд 4,70/ хүн/км²
Ард түмэнсолонгос үндэстэн
Нутгийн олонПүсанийхан
1963 ондаймгаас тусгаарласан
Цагийн бүс Солонгосын цаг (ГЦ+9)
Утасны дуг.+82 51
Цахим хуудасbusan.go.kr
Хадмал толь
Монгол нэрийдэл
Худам монголᠪᠦᠰᠠᠨ (büsan)
ᠫᠦᠰᠠᠨ (püsan)
Монгол кирилПүсань1 [Пү-са́нь]
Пусан2 [Пуса́н]
Ерөнхий тайлбар: () – үсгийн галиг, [] – хэл,дуудлага
1 дугаарын тайлбар: 49-р дүрмийн 2-1 ба 23-р дүрмийн 1-2
2 дугаарын тайлбар: 49-р дүрмийн 2-2
Шөнийн Пүсань

3.6 сая хүнтэй Пүсань улсдаа Сөүлийн дараах хоёрдугаар том хот нь юм. Хаяа залгаа Кимхэ, Янсан гэх мэтийн хотыг хамруулан тооцсон Пүсань хотын бөөгнөрөлд 4.4 сая хүн оршин сууж байгаа.[1]

Пүсань дэлхийд тэргүүлэх далайн боомт, санхүүгийн төв газар болсон.

Пүсаньд 2002 оны Азийн наадам явагдаж байлаа.

Энэ хотын нэрийг солонгос хэл бичгийг үндэслэж Пүсань, орос бичгийг үндэслэж Пусан гэж бичнэ. Солонгосоос монголчлох дүрэм тусгайлан батлагдаагүйгээс Пүсан, Бусан, Бүсан, Бүсань гээд бүгд 6 янзаар бичиж салаалжээ.

Газар зүй

засварлах

Солонгосын хойг, Солонгос, Өмнөд Солонгос гэх гурван янз газар орны хамгийн дорно-өмнөд, Японтой ойрхон Солонгосын хоолойн эрэг ирмэг өнцөг буланд Пүсань байрладаг. Сөүлээс 314 км зайтай.

Дундуураа уул толгодтой ч гэсэн үндсэндээ хоёр голын (Нагдун, Сүён) адгийн нам доор газарт энэ хот цогцолжээ.

Агаарын температур VII сарын өдөр дунджаар +24.1°C дулаан, I сарын өдөр дунджаар +3.2°C сэрүүн байдаг.

Засаг захиргааны хуваарь

засварлах

Пүсан дотроо 15 дүүрэг (гү), 1 хошуунд (гүнь) хуваагддаг.

Газрын зураг#Нутгийн нэрсолонгослатинХүн ам (2010)
дүүрэг — (구)
1Хэүньдэ해운대구Haeundae429,477
2Пүсаньжинь부산진구Busanjin398,174
3Саха사하구Saha362,697
4Пүг북구Buk313,553
5Нам남구Nam301,904
6Туннэ동래구Dongnae283,636
8Сасан사상구Sasang261,673
9Кымжон금정구Geumjeong257,662
10Ёньжэ연제구Yeonje213,453
11Сүён수영구Suyeong179,208
12Ёнду영도구Yeongdo148,431
13Со서구Seo127,068
14Тун동구Dong102,859
15Гансо강서구Gangseo66,269
8Чон중구Jung50,555
хошуу (군)
11Кижан기장군Gijang103,762

Эдийн засаг

засварлах
Сомёнь

Пүсаний боомт ачаа эргэлтийн хэмжээгээр дэлхийд тавд ордог.[2] 1978 оноос эхэлсэн гурван боомт жилдээ 13 сая чингэлэг ачиж буулгаж байна.

Рено Самсон Моторс компани, Ханьжиний хүнд үйлдвэр, Пүсань банк, Пүсань иргэний агаарын тээврийн компани, Солонгосын хөрөнгийн биржийн төв байр Пүсаньд байрладаг.

Пүсаньд Сомёнь мэтийн бизнес төвлөрсөн хоёр дүүрэг, дэлгүүр хоршооны дөрвөн дүүрэг болон Чагалчи хэмээх загасны зах бий.

Их, дээд сургууль

засварлах

Цахим холбоос

засварлах
 Commons: Пүсань – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Зүүлт, тайлбар

засварлах
  1. "Archive copy". Archived from the original on 2007-09-30. Retrieved 2007-09-30.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  2. Empty Containers Clog Busan Port as Trade Slumps, bloomberg.com– March 3, 2009 02:12 EST