Марио Станич

Марио Станич (хор. Mario Stanić, 1972 оны 4 сарын 10-нд төрсөн) нь Боснид төрсөн, Хорватын хөлбөмбөгчин асан.

Марио Станич
Хувийн мэдээлэл
Өндөр1.87 м
БайрлалДовтлох чиглэлийн хагас хамгаалагч
Довтлогч
Өсвөрийн баг
Железничар
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1988–1992Железничар63(12)
1992–1993Кроациа Загреб26(11)
1993–1994Спортинг Хихон34(7)
1994–1995Бенфика14(5)
1995–1996Клуб Брюгге37(27)
1996–2000Парма77(19)
2000–2004Челси59(7)
Нийт310(88)
Шигшээ баг
1991Югослав2(0)
1993Хорват U212(1)
1995–2003Хорват49(7)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно.
† Гараа (Гоол).

Клубын замнал засварлах

Станич спортын замналаа Железничар Сараево багаас эхэлсэн бөгөөд хуучин Югославын авъяаслаг залуу тоглогчдын нэгд тооцогдож байлаа. 1992 онд дайн эхлэхэд Станич Хорват руу нүүж, Кроациа Загреб багт тоглох болсон ч нэг улирлын дараа Испанийн Спортинг Хихон, дахиад нэг жилийн дараа Португалын Бенфика баг руу шилжжээ. 1995 онд Клуб Брюггед шилжиж ирсэн тэрээр 20 гоол оруулсан амжилтаар Бельгийн нэгдүгээр дивизионы мэргэн буучаар шалгарсан байна. Ийнхүү том багуудын хараанд өртсөн түүнийг 1996 оны сүүлчээр Парма баг элсүүлэн авсан бөгөөд тэнд Станич 4 жилийг өнгөрүүлжээ.

Челси засварлах

Станич 2000 оны 6 сард Челсид 5,6 сая фунт стерлингээр очсон. Тус багийн шинэ дасгалжуулагч Виалли албаа хүлээн авмагц шинэ тоглогчдыг идэвхтэйгээр цуглуулж эхэлсэн бөгөөд Жимми Флойд Хасселбэйнк, Эйдур Гудьонсен нарын дараа Станичтай гэрээ байгуулсан юм[1]. Станич Английн лигийн анхны тоглолтоо мөн оны 8 сард хийж, Вест Хэм Юнайтедийг 4–2 харьцаагаар хожиход 2 гоол оруулсны нэгийг нь 35 ярдын холоос өшиглөж оруулжээ[2]. Уг гоол БиБиСи-гийн Өдрийн онцлох тоглолт нэвтрүүлгийн Улирлын шилдэг гоол шагналд нэр дэвшсэн[3].

Станич 2003-04 оны улиралд авсан өвдөгний бэртлийн улмаас 32-хон насандаа их спортыг орхисон билээ.

Олон улсын тавцанд засварлах

Станич Хорватын шигшээ багт 1995-2003 онд нийт 49 тоглолт хийж, 7 гоол оруулсан. Анх 1995 оны 9 сард Евро 1996-ын урьдчилсан шатанд Эстонтой хийсэн тоглолтод оролцжээ. Тэр Англид болсон Евро 1996-д 3 тоглолтод оролцсон бол 2 жилийн дараа Францад болсон 1998 оны ДАШТ-ий бүх 7 тоглолтод оролцсон юм. Тус тэмцээний эхний тоглолтод Ямайкыг 3-1 харьцаагаар хожиход Хорватын шигшээ багийн ДАШТ-д оруулсан анхны гоолын эзэн болж түүхэнд үлдсэн төдийгүй шөвгийн наймд Германыг 3-0 харьцаагаар хожиход эхний гоолын дамжуулалтыг Роберт Ярнид өгч шигшээ багтаа хувь нэмэр оруулан, хүрэл медаль хүртсэн билээ. Станич мөн 2002 оны ДАШТ-д Хорватын шигшээ баг нэгдүгээр шатнаас хасагдахад 2 тоглолтын сүүлийн хагаст сэлгээгээр гарч тоглосон. Хамгийн сүүлд 2003 оны 4 сард Шведтэй хийсэн тоглолтын завсарлагын дараа сэлгээгээр гарч тогложээ.

Шигшээ баг дахь гоолууд засварлах

ГоолОгнооГазарӨрсөлдөгч багОруулсан гоолЭцсийн дүнТэмцээн
11996 оны 4 сарын 10Осиек хотын Градски врт цэнгэлдэх хүрээлэн  Унгар4 – 14 – 1Нөхөрсөг тоглолт
2–31998 оны 4 сарын 22Осиек хотын Градски врт цэнгэлдэх хүрээлэн  Польш2 – 04 – 1Нөхөрсөг тоглолт
3 – 0
41998 оын 6 сарын 14Ланс хотын Феликс-Болларт цэнгэлдэх хүрээлэн,  Ямайка1 – 03 – 1Дэлхийн АШТ
51999 оны 8 сарын 21Загреб хотын Максимир цэнгэлдэх хүрээлэн  Мальта1 – 02 – 1Евро 2000 урьдчилсан шат
61999 оны 10 сарын 9Загреб хотын Максимир цэнгэлдэх хүрээлэн  Югослав2 – 22 – 2Евро 2000 урьдчилсан шат
72000 оны 4 сарын 26Вена хотын Эрнст Хаппел цэнгэлдэх хүрээлэн  Австри2 – 12 – 1Нөхөрсөг тоглолт

Шагналууд засварлах

Клуб Брюгге
Парма
Челси

Эшлэл засварлах

  1. "Chelsea sign Croatian star". BBC News. British Broadcasting Corporation. 2000 оны 6 сарын 28. Retrieved 3 сарын 31. {{cite news}}: Check date values in: |accessdate= and |date= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  2. "Stanic brace sinks Hammers". BBC Sport. British Broadcasting Corporation. 2000 оны 8 сарын 20. Retrieved 3 сарын 31. {{cite news}}: Check date values in: |accessdate= and |date= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  3. "Super Mario arrives". BBC Sport. British Broadcasting Corporation. 2001 оны 5 сарын 15. Retrieved 3 сарын 31. {{cite news}}: Check date values in: |accessdate= and |date= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)

Гадны холбоосууд засварлах