Хөлбөмбөгийн Бундеслиг

(Германы Бундеслиг-с чиглүүлэгдэв)

Германы Хөлбөмбөгийн Бундеслиг буюу Хөлбөмбөгийн Бундеслиг/цаашид Бундеслиг гэх/ (Герман: Fußball-Bundesliga) нь Герман улсын хөлбөмбөгийн өндөр зэрэглэлийн лигийн тэмцээн юм. Германы хөлбөмбөгийн багууд «лигийн тогтолцоогоор» тоглодог бөгөөд 18 баг амжилтаасаа шалтгаалан дэвшин орж ирэх болон доод лиг болох Хоёрдугаар Бундеслиг рүү улирах шатлалаар хувьсч байдаг. Бундеслигийг 1963 онд байгуулагдсанаас нь хойш 50 баг өдгөөг хүртэл гишүүн багаар өөр хоорондоо өрсөлдөж байв. Байерн Мюнхен баг 1970-аад оноос хойш энэхүү лигт өндөр амжилтыг үзүүлсээр хамгийн сүүлд 2022/23 оны улиралд түрүүлэн 33 дахь түрүүгээ авсан нь лигийн түүхэн амжилтад тооцогдож буй. Тус багийн түрүүлээгүй бусад улиралд нь Хамбург, Боруссиа Дортмунд, Вердер Бремен, Боруссиа Мёнхенгладбах болон Штутгарт зэрэг багууд түрүүлж байлаа. Европтоо гуравдугаарт эрэмбэлэгдэх[1] Бундеслигийн тоглолт бүрийг дунджаар 41,802 хөгжөөн дэмжигчид үздэг гэх ба энэ үзүүлэлтээрээ Энэтхэгийн Премьер лиг болон Америкийн Үндэсний хөлбөмбөгийн лиг зэрэг лигүүдийн удаад бичигддэг.[2][3]

УлсГерман Герман
ХолбооУЕФА, Европ
Байгуулагдсан1963
Багуудын тоо20
Түвшин1
Доодхи лиг ньХоёрдугаар Бундеслиг
Дотоодын цом(ууд)Германы хөлбөмбөгийн цом
(Герман: DFB-Pokal)
Олон улсын цом(ууд)УЕФА Аваргуудын Лиг
Европын лиг
Одоогийн аваргуудБавариа Мюнхен
(2018–19)
Хамгийн олон түрүүлсэн ньБавариа Мюнхен (29)
ТВ-ийн хамтрагчSky Deutschland, ARD, ZDF, SPORT1
Вэб хуудасBundesliga.de
2019-20 оны Германы Бундеслиг

Лигийг анх Германы хөлбөмбөгийн холбоо байгуулсан авч өдгөө Германы хөлбөмбөгийн лиг (Герман: Deutsche Fußball Liga) үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг тогтолцоотой.

Германы Бундеслигийн улирал наймдугаар сард эхэлж дараа оны тавдугаар сарыг хүртэл үргэлжлэх ба өвлийн улиралд зургаан долоо хоног завсарладаг уламжлалтай (арванхоёрдугаар сарын дунд үеэс нэгдүгээр сарын сүүл хүртэл). Тоглолтууд нь орон нутгийн цагаар Бямба (долоон тоглолт зэрэг 15:30 цагт эхэлдэг) болон Ням (хоёр тоглолт зэрэг 17:00 цагт эхэлдэг) гаригуудад явагдах хуваарьтай.

Аварга болж байсан багууд засварлах

Германы аварга шалгаруулах тэмцээнд нийт 43 баг түрүүлж байжээ. Бавариа Мюнхен 22 түрүү авсан гэдгээрээ бусад багуудаа тэргүүлж буй. Түүний удаад Динамо Берлин (10; Оберлигийн түрүү) болон Нюрнберг (9).

Бундеслиг дэх түрүүний тоогоороо Бавариа Мюнхен (21), Боруссиа Мёнхенгладбах (5), Вердер Бремен (4) багууд эхний гуравт бичигддэг бол Боруссиа Дортмунд, Хамбург болон Штутгарт багууд тус бүр 3, Кёльн болон Кайзерслаутерн багууд Мюнхен 1860, Айнтрахт Франкфурт, Нюрнберг болон Вольфсбург багууд тус бүр 1 түрүү тус тус авч байв.

УлиралБундеслигийн аварга[4]УлиралБундеслигийн аваргаУлиралБундеслигийн аваргаУлиралБундеслигийн аварга
63–64Кёльн75–76Боруссиа Мёнхенгладбах87–88Вердер Бремен99–00Бавариа Мюнхен
64–65Вердер Бремен76–77Боруссиа Мёнхенгладбах88–89Бавариа Мюнхен00–01Бавариа Мюнхен
65–66Мюнхен 186077–78Кёльн89–90Бавариа Мюнхен01–02Боруссиа Дортмунд
66–67Айнтрахт Франкфурт78–79Хамбург90–91Кайзерслаутерн02–03Бавариа Мюнхен
67–68Нюрнберг79–80Бавариа Мюнхен91–92Штутгарт03–04Вердер Бремен
68–69Бавариа Мюнхен80–81Бавариа Мюнхен92–93Вердер Бремен04–05Бавариа Мюнхен
69–70Боруссиа Мёнхенгладбах81–82Хамбург93–94Бавариа Мюнхен05–06Бавариа Мюнхен
70–71Боруссиа Мёнхенгладбах82–83Хамбург94–95Боруссиа Дортмунд06–07Штутгарт
71–72Бавариа Мюнхен83–84Штутгарт95–96Боруссиа Дортмунд07–08Бавариа Мюнхен
72–73Бавариа Мюнхен84–85Бавариа Мюнхен96–97Бавариа Мюнхен08–09Вольфсбург
73–74Бавариа Мюнхен85–86Бавариа Мюнхен97–98Кайзерслаутерн09–10Бавариа Мюнхен
74–75Боруссиа Мёнхенгладбах86–87Бавариа Мюнхен98–99Бавариа Мюнхен10-11Боруссиа Дортмунд11-12Боруссиа Дортмунд12-13Баерн МЮнхен

Бавариа Мюнхен одоо түрүүнийхээ тоогоор тэргүүлж буй.

2010-11 оны улирлын Германы Бундеслигийн гишүүн багууд засварлах

2010-11 оны улирлын Хоёрдугаар Бундеслигийн гишүүн багууд засварлах

1964 оныг хүртэлх Германы АШТ-үүдэд аваргалж байсан багууд засварлах

Эшлэл засварлах

  1. http://www.xs4all.nl/~kassiesa/bert/uefa/data/method4/crank2011.html
  2. http://www.sportbusiness.com/news/177765/bundesliga-attendance-reigns-supreme-despite-decrease
  3. "Archive copy". Archived from the original on 2010-01-03. Retrieved 2010-10-07.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  4. http://www.dfb.de/bliga/bundes/meister/index.html

Холбоос засварлах

Түүх

Загвар:УЕФА Лигүүд