Марафон

42 километр 195 метр (26 бээр 385 яард) буюу хамгийн хол зайд гүйж уралдахыг марафон гүйлт гэдэг.

Стокхольмын марафон. 2009 он.
Марафон
Монгол нэрийдэл
кирилл үсгээр
монгол1 марафон
2 гүймэг
3 холын явган уралдаан
англиmarathon /ˈmærəθən/
грекΜαραθών (Marathṓn)

Марафон 1896 оноос орчин цагийн олимпийн наадмын нэгэн төрөл болж орсон. 40 км, 42.75 гэх мэт өөрчлөгдөж байгаад 1924 онд одоогийнхоо зайг тогтоод дахиж өөрчлөөгүй. Жил бүр дэлхий даяар 800 гаруй марафон уралдаан зохиогддог. Монгол улсад 2009 оноос Улаанбаатар Марафон зохиогдож маш олон оролцогчтойгоор жил бүрийн хавар зохиогдож байна. 2017 оны Улаанбаатар Марафонд хамгийн олон оролцогч буюу 33000 гаруй хүн дэлхийн 17 орноос оролцжээ.

Бусад төрлүүд

засварлах

Хэт холын зайн гүйлтийн төрлүүд 100-200км зайг туулж хэд хоногоор уралддаг холын зайн гүйлтийн тэмцээнүүд олон улсад зохиогддог бөгөөд үүнийг албан ёсоор Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбооноос оролцож зохиодоггүй зөвхөн тухайн улсын сонирхогчид нэгдэж тэмцээнийг зохиодог байна.

Дэлхийн дээд амжилт

засварлах
  • Сүүлийн таван удаагийн дэлхийн дээд амжилт шинэчлэн тогтоолт:

Эрэгтэй

засварлах
ХугацааТамирчинУлсОн, сар, өдөрТэмцээний газар
2:04:55Пол ТергатКени  Кени2003 оны 9 сарын 28Берлиний марафон
2:04:26Хайле ГебреселассиеЭтиоп  Этиоп2007 оны 9 сарын 30Берлиний марафон
2:03:59Хайле ГебреселассиеЭтиоп  Этиоп2008 оны 9 сарын 28Берлиний марафон
2:03:38Патрик МакауКени  Кени2011 оны 9 сарын 25Берлиний марафон
2:03:23Уилсон КипсангКени  Кени2013 оны 9 сарын 29Берлиний марафон

Эмэгтэй

засварлах
ХугацааТамирчинУлсОн, сар, өдөрТэмцээний газар
2:20:43Тегла ЛорупеКени  Кени1999 оны 9 сарын 26Берлиний марафон
2:19:46Такахаши Наоко  Япон2001 оны 9 сарын 30Берлиний марафон
2:18:47Катрин НдеребаКени  Кени2001 оны 10 сарын 7Чикагогийн марафон
2:17:18Пола Рэдклифф  Нэгдсэн Вант Улс2002 оны 10 сарын 13Чикагогийн марафон
2:15:25Пола Рэдклифф  Нэгдсэн Вант Улс2003 оны 4 сарын 13Лондоны марафон


Мөн үзэх

засварлах

Цахим холбоос

засварлах
 Commons: Марафон – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary: Марафон – Энэ үгийг тайлбар толиос харна уу