Pepsi Алтан Цом

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Үндэсний Pepsi Алтан цомын төлөөх барилдаан нь жил бүрийн 10 сараас эхлэн 8 сарын турш тэгш тоотой сар бүрд Монгол бөхийн өргөөнд зохиогддог Монгол үндэсний бөхийн анхны лиг юм.

СпортМонгол Үндэсний Бөх
багийн тоо21 аймаг, Улаанбаатар хот, Тува
Улс(ууд)Монгол
Байрлал(ууд)Монгол Бөхийн Өргөө
Хамгийн сүүлийн аварга(ууд)Архангай аймаг (2023 он)
ТВ хамтрагч(д)Премьер Спортс
Спонсор(ууд)Pepsi,

Gantig Villa,

DDishTV,

Skytel
Үүсгэн байгуулагчМонголын Үндэсний Бөхийн Холбоо,Премьер Спортс Нетворк
Алтан цом

Эрхэм зорилго

засварлах
  • Дэлхийн жишигт хүрсэн Монгол Үндэсний бөхийн спортын мэргэжлийн лигтэй болох
  • Монгол үндэсний бөхийн өв соёл, үндэсний бахархлыг сэргээх
  • Бүтэн жилийн турш үргэлжилдэг үндэсний хэмжээний спортын шилдэг арга хэмжээг үүсгэх
  • Үндэсний бөхийн нэр хүндийг эрс дээшлүүлэх бөхийн спортыг олон нийтэд эерэгээр таниулах
  • Монгол орны 21 аймаг, Улаанбаатар хот, Өвөр Монгол, Тувагийн бөхчүүдийг хамруулсан үндэсний спортын топ контент болох
  • Цоо шинэ өнгө төрхтэй, тогтмол зохион байгуулагддаг, хамгийн нэр хүндтэй, хамгийн олон үзэгчтэй спортын төрөл болох
  • Үндэсний бөхийн шинэ залуу оддыг төрүүлэх

Алсын хараа

засварлах
  • Бөхчүүдийн ёс зүйг шинэ шатанд гаргах, нийгэмд үлгэр дуурайлал үзүүлэх
  • Бөхчүүдийн амжилтыг бодитоор үнэлж, байнгын өндөр шагнал урамшуулалтай болгох
  • Үндэсний бөхийн спортыг цэвэр шударга, өндөр өрсөлдөөнтэй, үзүүштэй болгох

Зохион байгуулалт

засварлах

Тэмцээнийг Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Премьер Спортс Нэтворк телевиз хамтран зохион байгуулдаг.

2023-2024 оны барилдааны зохион байгуулалт:

  • “Алтан цом”-ын барилдаанд 21 аймаг болон Улаанбаатар хот, Өвөр Монгол, Тувагийн тус бүр нэг баг буюу нийт 24 баг оролцоно.
  • “Алтан цом”-ын 2022-2023 оны барилдааны шигшээ 8 багт шалгарсан багууд эхний шатны барилдаанд оролцохгүй, шууд дараагийн тойргийн барилдаанд оролцоно. Энэ нь өмнөх улирлын “Алтан цом”-ын барилдааны шигшээд шалгараагүй аймгуудын баг болон Улаанбаатар хот, Өвөр Монгол, Тува улсын багууд буюу 16 баг хасагдах журмаар барилдаж ялсан 8 баг нь дараагийн шатны барилдаанд оролцоно.
  • Хоёр дугаар шатанд шалгарсан 16 багийг бөхчүүдийн цолонд харгалзсан оноогоор жагсааж, хасагдах шат болон хэсгийн барилдаануудын жагсаалтыг гаргана.
  • Хэсгийн багуудыг дээрх жагсаалтаар 4 хэсэгт хуваан барилдуулж, хэсгээс шалгарсан 2 баг нь цааш барилдах эрхийг авна. Хэсгийн барилдаанаас шалгарсан 8 баг хасагдах журмаар тэргүүн байрын төлөө барилдана.
  • Тэмцээний шагналын сан мөн багийн ба давааны шагнал хэвээр бөгөөд 1-4 байр эзэлсэн багт 20,0-200,0 сая төгрөгийн мөнгөн шагнал дагалдана.
  • Дэвжээдийн удирдлага, багш нар бусад аймгаас легионер бөхийг заагдсан журмын дагуу багтаа оруулж болох бөгөөд бусад аймгаас легионер бөх авах шаардлагатай бол авах бөхчүүдийн тоог бичгээр МҮБХ-нд 2023 оны 08-р сарын 20-ны дотор ирүүлнэ.
  • “Алтан цом”-ын барилдааны 2-р шатанд шалгарсан 16 багийг барилдах бөхчүүдийн цолыг харгалзсан оноогоор дүгнэж 1-16 багийн жагсаалтыг гаргана. Жишээлбэл: Начин цолтны оноо 5 бөгөөд Булган аймаг 7 начин цолтон багтаа оруулбал нийт 35 оноотойгоор жагсаалтад орно.
ЦолОноо
1Дархан аварга12
2Даян аварга11
3Улсын аварга10
4Улсын арслан9
5Улсын гарди8
6Улсын заан7
7Улсын харцага6
8Улсын начин5
9Аймгийн арслан4
10Аймгийн заан3
11Аймгийн харцага

Шууд дамжуулалт

засварлах
Тэмцээний шууд дамжуулагч: Премьер Спортс

Тэмцээний шууд дамжуулалтыг Премьер Спортс суваг дуу, дүрсний өндөр чанартайгаар Монгол бөхийн өргөөнөөс 21 гишүүн 13 камераар шууд дамжуулан хүргэнэ.

Шууд дамжуулалтТоо
PTZ камер4
Зураглаач3
Хөдөлгөөнт камер2
Агаарын камер1
Beauty камер1
Кран камер1
Ярилцлага камер1

Шагналын сан

засварлах

Үндэсний "АЛТАН ЦОМ"-н тэмцээний шагналын сан түүхэнд байгаагүй өндөр дүнгээр хэмжигдэнэ. Ялагч баг бүр шагнал авахаас гадна багийн гишүүн тус бүр авсан даваа бүртээ мөнгөн шагнал хүртэх юм.[1]

Нийт шагналын сан- 650 сая төгрөг

Алтан цомын эзэн болсон баг- 200 сая төгрөг

Барилдааны дэд байрыг эзэлсэн баг- 50 сая төгрөг

Улирлын шилдэг- 5 сая төгрөг


Ивээн тэтгэгч

засварлах

Үндэсний алтан цомын төлөөх барилдааны 1-р улирлын ерөнхий ивээн тэтгэгчээр Pepsi Mongolia, ивээн тэтгэгчээр DDishTV хамтран ажилласан бол 2-р улиралд ерөнхий ивээн тэтгэгчээр Pepsi Mongolia, алтан ивээн тэтгэгчээр Gantig Villa, мөнгөн ивээн тэтгэгчээр Skytel, стратегийн түншээр DDishTV зэрэг байгууллагууд ажиллаж байна.

I улирлын барилдаан (2022-2023)

засварлах
2022-2023 оны Үндэсний "Алтан цом"-ын эзэн Архангай аймгийн баг

2022-2023 оны Үндэсний "Алтан цом"-ын тэмцээний финалын барилдаанд Архангай аймгийн бөхчүүд 5-р тойргийг 4:1-ээр илүүрхэн, таван тойргийн нийлбэр дүнгээр (16:9) финалын барилдааныг тэргүүлж, “Алтан цом”-ын эзэн болсон.

1-р тойрог: Булган (4:1)

2-р тойрог: Архангай (5:0)

3-р тойрог: Булган (3:2)

4-р тойрог: Архангай (4:1)

5-р тойрог: Архангай (4:1)

Архангай аймаг
ЦолНэр
1Улсын арсланР.Пүрэвдагва
2Улсын гарьдМ.Бадарч
3Улсын харцагаБ.Зоригтбаатар
4Улсын харцагаО.Мөнх-Эрдэнэ
5Аймгийн арсланС.Сүхбат
6Аймгийн арсланЛ.Отгонбаатар
7Аймгийн арсланЭ.Мөнхжаргал
8Аймгийн арсланБ.Мөнх-Эрдэнэ
Булган аймаг
ЦолНэр
1Улсын начинД.Амарсайхан
2Улсын начинД.Амаржаргал
3Улсын начинХ.Цогтгэрэл
4Улсын начинБ.Түмэндэмбэрэл
5Улсын начинЭ.Сумъяабат
6Улсын начинБ.Түвшинтөгс

II улирлын барилдаан (2023-2024)

засварлах

Бүх Одод 2024

засварлах

Бүх Оддын барилдаанд оролцох 14 бөхийг үзэгчдийн саналаар тодруулсан бөгөөд 2024 оны 2 сарын 21-с эхлэн 2 сарын 29-д санал хураалт altantsom.psn.mn веб сайтаар явагдсан.[2]

Хамгийн их санал авсан бөхчүүд
ЦолНэрАвсан санал
1У.АО.Хангай17590
2У.ХБ.Зоригтбаатар15982
3У.НД.Амарсайхан15359
4У.ЗБ.Бат-Өлзий15322
5У.ГЦ.Бямба-Отгон15202
6У.ЗМ.Лхагвагэрэл15082
7У.ЗБ.Пүрэвсайхан13011
8У.ХО.Мөнх-Эрдэнэ10995
9Д.АН.Батсуурь10828
10У.АП.Бүрэнтөгс9093
11У.АР.Пүрэвдагва9091
12У.ХС.Сүхбат8310
13У.ХГ.Ганхуяг8220
14У.НЭ.Сумьяабат7264

Бөхчүүд хоёр багт хуваагдан өрсөлдсөн бөгөөд Даян аварга Н.Батсуурийн багийг Улсын гарди Д.Рагчаа дасгалжуулж, бүрэлдэхүүнд нь Улсын заан Б.Бат-Өлзий, гарди Ц.Бямба-Отгон, үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар, начин Д.Амарсайхан, Э.Сумъяабат, Э.Батмагнай нар багтжээ. Тус багт сонгогдсон Улсын харцага Г.Ганхуяг бэртэлтэй учир түүнийг Улсын начин Э.Батмагнай орлон барилдсан.

Улсын аварга П.Бүрэнтөгсийн багийг Улсын заан Д.Баасандорж дасгалжуулна. П.Бүрэнтөгс аварга өөрийн багтаа отгон аварга О.Хангай, улсын арслан Р.Пүрэвдагва, Улсын заан Б.Пүрэвсайхан, М.Лхагвагэрэл, харцага О.Мөнх-Эрдэнэ, С.Сүхбат нарыг сонгосон.[3]

  1. ikon.mn, Д. Тэмүүлэн (2022-05-20). ""Монгол бөхийн түүхэнд байгаагүй ₮650 саяын шагнал, шууд дамжуулалттай алтан цомын төлөөх барилдааныг зохион байгуулна"". ikon.mn (in англи). Retrieved 2023-09-29.
  2. ""Пепси" үндэсний бөхийн алтан цомын барилдааны "Бүх оддын тоглолт" болно". IToim.mn - Үнэний талд. Retrieved 2024-03-18.
  3. С.Ундармаа (2024-03-16). "Өнөөдөр "бүх оддын барилдаан" болно | News.MN". News.MN - Мэдээллийн эх сурвалж. Retrieved 2024-03-18.