Тангуд
Монголын Нууц Товчоонд тангуд иргэн байсан газартаа байран нутагладаг, шавар хотондоо шавалдан суудаг гэсэн байдаг. Сяньби нараас тасарч Хөхнуур руу нүүж Тугухунь улсыг байгуулсан монголчууд 670 онд Төвдөд эзлэгдэх үед Тугухуний Чичи ноён Хятадын Тан улсад бууж өгчээ. Тан улс унасны дараа 1038 онд Тангуд аймгийн түрүү Ли Юаньху өөрийн биеэ хаан өргөмжилж Их Ся улс хэмээн нэрлэжээ. Анх Синцинфу хэмээх газар нийслэллэж 1205 онд Чжунсинфу хэмээн өөрчилжээ. Тангуд иргэдийг Чингис хаан 1227 онд байлдан дагуулж харьяандаа оруулж, Боорчи Мухулай хоёрт "Тангуд иргэнээс чадлын хирээр автугай" хэмээн зарлиг болжээ. Энэ үед монгол газар ирж нутагласан тангуд иргэдээс одоо манайд буй тангуд овог үүссэн гэдэг.
🔥 Top keywords: Нүүр хуудасХүүхдийн баярТусгай:SearchЧингис хаан6 сарын 1Туул голМонголМонгол хэлний зөв бичгийн алдаа шалгагчМанлайбаатар ДамдинсүрэнDavaidashaТэмбүүТусгай:RecentChangesДэлхийн хоёрдугаар дайнУлаанбаатарӨмнөд СолонгосАрван хоёр жилБеларусьХүннү улсҮр хөндөлтУлс орнуудын хүн амын тооЗагвар:Түрэг угсаатанЭверестRokit BayМонгол Улсын Үндсэн ХуульМонгол улсын аймаг, нийслэлИх Монгол УлсМонгол хэлЕсүхэй баатарОрхон аймагХөвсгөл нуурЦахиагийн ЭлбэгдоржХубилай хаанАрван хоёр цагУлсын цолтой бөхчүүдийн эрэмбэУлс орнуудын газар нутгийн хэмжээСодномын ДамдинбазарБатмөнх Даян хаанОросМонгол бичиг