Нуклон

Нуклон (Латин: nucleus — цөм, Англи: nucleon, Орос: нуклон) — протон ба нейтроны ерөнхий нэр.

Цахилгаан соронзон үйлчлэлийн талаас авч үзвэл, протон ба нейтрон нь ижил бус бөөмүүд. Учир нь, протон нь цэнэгтэй харин нейтрон нь саармаг. Атомын цөмийн хэмжээнд, тодорхойлох үүрэг гүйцэтгэх хүчтэй харилцан үйлчлэлийн хувьд эдгээр бөөмүүд нь ижил учир нуклон гэдэг ойлголтыг нэвтрүүлсэн. Үүнээс хойш протон ба нейтроныг, нуклоны, изотопын спиний проекцээрээ ялгаатай хоёр төлөв гэж үздэг болсон.

Нуклон нь барионы бүлэгт багтана (N-барионы бүлэг). Нуклон нь мэдэгдэж буй барионуудын хамгийн жижиг нь юм.

Нуклонуудын шинж чанар засварлах

НэрТэмдэглэгээЖин, МэВЧөлөөтэй төлөвийн

амьдрах хугацаа

Цахилгаан цэнэгИзотопын спинийн

проекц

Кваркын бүтэц
Нейтронn0939,565886 сек0−1/2udd
Протонp+938,2726> 2,9X1029 жил+1+1/2uud