Дитмар Мөгэнбүрг

Дитмар Мөгэнбүрг (Герман: Dietmar Mögenburg, 1961 оны 8 сарын 15-нд Леверкузенд төрсөн) нь Баруун Герман, Германы өндрийн харайлтын тамирчин, 1984 оны зуны олимпын аварга юм.

Дитмар Мөгэнбүрг
Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс:  Баруун Герман
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрДитмар Мөгэнбүрг
Төрсөн огноо1961 оны 8 сарын 15
Төрсөн газарЛеверкузен
 
Медалиуд
Зуны олимп
АлтЛос-Анжелес 1984Өндрийн харайлт
Европын АШТ
АлтАфин 1982Өндрийн харайлт

1980 оны 5 сарын 26-нд дөнгөж 18 настайдаа Мөгэнбүрг 2.35 метр дээгүүр харайж, Польшийн Яцек Всолагийн тогтоосон дэлхийн дээд амжилтыг давтжээ. Хожим 1985 оны 2 сарын 24-нд Кёльн хотноо 2.39 метрийн амжилтаар танхимын дэлхийн дээд амжилтыг тогтоож байв. Мөгэнбүрг 1984, 1988 онд Баруун Герман, 1992 онд Германы багийн бүрэлдэхүүнд багтаж олимпын наадамд оролцож байсан тамирчин билээ.

Эшлэл засварлах


Өмнөх
Яцек Всола
Өндрийн харайлтын эрэгтэйчүүдийн дэлхийн дээд амжилтын эзэн
Яцек Всола (POL)-тай хамтран эзэмшигч

1980 оны 5 сарын 26 – 1980 оны 8 сарын 1
Дараах
Герд Вессиг