БНХАУ-ын өөртөө засах орон

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуваариар тэргүүн түвшний нэгжүүд дөрвөн өөр зэргэмжтэй байдгийн нэгийг өөртөө засах орон (товч. ӨЗО, Хятад: 自治区 zìzhìqū) гэдэг. Онолын хувьд ӨЗО арай илүү эрх хэмжээтэй байх ёстой боловч доорх өөртөө засах орнууд бодит байдалд мужтай адилхан орон нутгийн захиргаатай байдаг. Одоогийн байдлаар тус улсад Шиньжян гэх уйгуруудад, Өвөр Монгол гэх монголчуудад, Төвөд гэх төвөдүүдэд, Ниншя гэх хотонгуудад, Гуанши гэх жуангуудад хамаатуулсан таван өөртөө засах орон оршин байна. ӨЗО-ны газар нутаг нийлээд БНХАУ-ын газар нутгийн 47.24% нь байдаг.

5 өөртөө засах орны байршил
Монгол хэлээрх нэрХятад хэлээрх нэр ба пиньинь галигӨргөмжит
үндэстэн
Нутгийн хэлээрх нэр ба латин галигОрны төв
Гуанши - Жуангийн өөртөө засах орон广西壮族自治区
Guǎngxī
Zhuàngzú Zìzhìqū
жуанжуан. Gvangjish Bouxcuengh SwcigihНаньнин
Өвөр Монголын Өөртөө Засах Орон内蒙古自治区
Nèiměnggǔ Zìzhìqū
монголмонг.
Öbür Mongɣul-un Öbertegen Jasaqu Orun
Хөх хот
Ниншя - Хотонгийн өөртөө засах орон宁夏回族自治
区Níngxià Huízú Zìzhìqū
хотонхя. 宁夏回族自治区Иньчуань
Шинжаан - Уйгурын өөртөө засах орон新疆维吾尔自治区
Xīnjiāng
Wéiwú'ěr Zìzhìqū
уйгуруйг. شىنجاڭ ئۇيغۇر ئاپتونوم رايونى
Shinjang Uyghur Aptonom Rayoni
Өрөмч
Төвөдийн өөртөө засах орон西藏自治区
Xīzàng Zìzhìqū
төвөдтө. བོད་རང་སྐྱོང་ལྗོངས
Poi Ranggyong Jong
Лхас

Өөртөө засах орон бүрийн үндэстний бүтцийн харьцуулалт (2000 он) засварлах

ӨЗО-ын нэрӨргөмжлөгдсөн үндэстэнХятад үндэстэнНийт хүн амын тоо
Шиньжян-Уйгурын ӨЗО45,21 %40,58 %19,630,000
Төвөдийн ӨЗО92,80 %6,10 %2,910,000
Өвөр Монголын ӨЗО17,13 %79,17 %23,840,000
Ниншя-Хуэйн ӨЗО33,90 %65,50 %5,880,000
Гуанши-Жуаны ӨЗО32,00 %62,00 %48,890,000