Хөхүүл ханиад
Хөхүүл ханиад (Англи: Pertussis, whooping cough) нь Bordetella pertussis хэмээх нянгаар үүсгэгддэг халдварт өвчин юм. Хүүхдэд хүнд тусдаг. Урьдчилан сэргийлэх тарилга хийлгээгүй хүмүүсийн дунд 3-5 жил тутамд дэгдэлт үүсдэг. Ерөнхийдөө жилийн турш гарах боломжтой ч ялангуяа хавар илүү ажиглагддаг. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын гаргасан судалгаагаар жил тутам уг өвчнөөр 20-40 сая хүн өвчилж, 1-2% нь нас бардаг байна. Тэдгээрээс 90% орчим нь хөгжиж буй орнуудын хүүхдүүд байдаг аж. Урьдчилан сэргийлэх тарилга хийлгэсэн тохиолдолд дархлаа нь 4-12 жилийн турш үйлчилдэг. Монгол орны хувьд сахуу, татран, хөхүүл ханиадын гуравт вакциныг бүх хүүхдэд хийдэг.
Гадны холбоос засварлах
Commons: Хөхүүл ханиад – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
🔥 Top keywords: Нүүр хуудасТусгай:SearchЧингис хаанМонголСанжаасүрэнгийн ЗоригНэгдсэн Үндэстний БайгууллагаДэлхийн хоёрдугаар дайн1990 оны Монголын ардчилсан хувьсгалИх Монгол УлсМонгол Улсын Үндсэн ХуульДэлхийМонгол дахь Их ХэлмэгдүүлэлтЭнзимХалхын голын дайнХүннү улсХүний эрхУлаанбаатарБүгд Найрамдах Монгол Ард УлсАрдын хувьсгалЮань УлсМазаалайХүний Эрхийн Түгээмэл ТунхаглалНарны аймагЭнергиАгаарын бохирдолХубилай хаанМонголын түүхМонгол бичигАмерикийн Нэгдсэн УлсНуклейн хүчилМонголын Нууц ТовчооМитозӨмнөд СолонгосЧин Улсын эрхшээл дэх Монгол оронЯпонНисэх онгоцЦусны цагаан эсМонголын хаадын төр барьсан жилийн жагсаалтМонгол улсын аймаг, нийслэл