Санаин хийд

Санаин (Англи: Sanahin; Армени хэл:"Սանահին") нь Арменийн умард Лори мужид орших тосгон бөгөөд Алаверди хотын нэг хэсэг хэмээн үздэг. Энэ сууринд байдаг X зууны үед баригдсан хийд нь Ахпат сүмтэй хамт ЮНЕСКО-ын дэлхийн өвд бүртгэгджээ. Ахпатын ойролцоох уг хийдийн нэр болох Санаин гэх үг нь Армени хэлнээ “Тэрнээс ч хуучны хийд” гэсэн утгатай. Ахпат хийдтэй маш олон талаараа төстэй боловч тэгш тал дээр баригдсан байдаг. Ахпат болон Санаин хийдүүд нь Арменийн аялал жуулчлалын чухал төвүүдийн нэг бөгөөд эртний Кавказын Апостол сүмийн сонгодог жишээ болдог байна.

Ахпат ба Санаины хийдүүд*
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв

Санаин хийд
УлсАрмениАрмени Армени
ТөрөлСоёлын
Шалгуурii, iv
Дугаар777
Бүс**Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд
Бүртгэсэн түүх
Бүртгэсэн1996  (20-р чуулган)
Сунгалт2000
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу.
** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу.

Уг нутагт нисэх онгоцны алдарт зохион бүтээгч, МиГ хөлгийн эцэг Артём Иванович Микоян болон ЗХУ-ын улс төрийн томоохон зүтгэлтэн Анастас Иванович Микоян нар мэндэлсэн байдаг. Мөн нилээд олон онцгой чухал гэрээ хэлэлцээрүүд хийгдэж байв.

Галерей засварлах

Цахим холбоос засварлах

 Commons: Санаин хийд – Викимедиа зураг, бичлэг, дууны сан